ЗАР
"Хүрдэт агуй"-д Хятад, Монгол жинчдийн үлдээсэн 30 орчим бүлэг бичиглэл байгааг ШУА-ын Түүх, Археологийн хүрээлэн хамгаалалтанд авч нарийвчлан судалж байна.
Оюу толгой компаниас Монголын мэргэжлийн байгууллагууд, судлаачидтай хамтран хэрэгжүүлсэн Соёлын өвийн хөтөлбөрийн дагуу нээгдсэн Шар цавын үлэг гүрвэлийн мөрнөөс гадна Ази-Европыг холбосон эртний түүхт хуурай зам, Алдарт "Торгоны зам", "Цайны зам"- ын нэгэн салаа энэ нутгаар дамжин өнгөрч байсныг илэрхийлсэн "Хүрдэт агуй" онцгой сонирхолтой билээ. Нутгийнхан эртнээс нааш "Баянбулаг", "Баян хошууны агуй", "Хүрдэт агуй" хэмээн нэрлэсээр ирсэн энэ түүхийн дурсгалтай адил төстэй дурсгал ОХУ, БНХАУ-д одоохондоо олдоогүй байгаа гэдэг. Энэ түүхэн чухал дурсгал Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант багийн нутагт байгаа нь эртний Хятадын Бээжингээс Хөх хотоор дамжин одоогийн Цагаан хадны орчмоор Монгол орон руу нэвтэрч энд буудаллаж амран цааш өнөөгийн Булганы Баянзагийн баруун хөвөөгөөр дамжиж Хархорин, Ховд, Улиастай түүнээс цааш Туркестан, Кашгар хүртэл явж байсан бололтой. Энэ агуйд Хятад, Монгол жинчдийн үлдээсэн 30 орчим бүлэг бичиглэл байгааг ШУА-ын Түүх, Археологийн хүрээлэн хамгаалалтанд авч нарийвчлан судалж байна.
Хүрдэт агуйн 30 орчим бичиглэлийг одоогоос бараг 300 орчим жилийн өмнө бичсэн байх магадлалтай гэдэг ажээ. Тэдгээрээс нэгэн бичиглэлийг Түүх археологийн хүрээлэнгийнхэний орчуулсанаар: - ... Ахмад үеийн эрхэм ноёд бүгд баатар бай лугаа, Ар хязгаарт морилон явахад Баянбулаг тохиов, Арилжаа наймааны ашиг гурав дахин байваас, Алс холын уул усыг санааны аяар туулмой. Булагт агуйн эрхэмсэг ноён энэ газарт морилов... хэмээсэн нь их сонирхолтой. Хүрдэт агуйн зүүхэн талаар говийн өргөн хуурай сайр бий.Энэхүү сайрын агуйн толгодтой нийлсэн хэсэгт өнөө ч усанд ойромсог шүтэж ургадаг Гялгар дэрс, Шар шаваг, Цахилдаг ургаж, зарим жаахан газар зүлэг, ширэг буй нь бороо хур элбэг эрт дээр цагт булаг байсныг илтгэнэ. Одоо ч сайрыг ухвал ус шүүрэх бололтой. Энэхүү булагийг түшиж холын аянд алжаасан жинчид амарч өнжихийн зэрэгцээ зарим бичиг боловсрол бүхий нэгэн нь нар үл тусах агуйн мухар, хана таазанд эдгээр бичиг дурсгалыг үлдээсэн бололтой.