📅

Галбачууд Соёлын жилийнхээ нээлтийг Аймгийн ХЖТ-ын 30 гаруй уран бүтээлчийн тоглолтоор эхлүүлжээ

🕔 2019/03/30 14:49

2019 оныг Өмнөговь аймаг салбараасаа Соёл урлагийн салбарыг онцлон дэмжиж ажиллахаа зарласан. Энэ жил сумдууд соёлын олон талт ажлыг хийхээр төлөвлөөд байна. Галбачууд маш их соёлын үнэт зүйл, өв соёлтой ард түмэн. Ханбогд сум соёлын биет болон биет бус өвийг хамгаалах, олж, нэмж судлах зэрэг ажлуудыг соёлын жилд хийхээр төлөвлөжээ. Мөн тус суманд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон ТББ, ААНэгжүүд хамтран соёлын ажлуудыг хийж хэрэгжүүлэх ажээ. 2019 оныг Соёлын жил болгосонтой холбогдуулан тус сум соёлын жилийнхээ нээлт болгож аймгийн ХЖТ-ын уран бүтээлчдийг бүрэн бүрэлдэхүүнээр нь урьж сумын ард иргэддээ шинэ уран бүтээлийн тоглолт үзүүллээ. Ханбогд сумын Засаг дарга Ш. Эрдэнэжаргал, аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч Б. Эрдэнэ-Очир нарын ивээл дор ХЖТ-ын 30 гаруй уран бүтээлчид Галбачууддаа шинэ уран бүтээлийн дээжээ багтаасан “Нар тоссон аялгуу” тоглолтоо өргөн барилаа. Өмнөговь аймагтаа төдийгүй Монгол улсын 21 аймгийн сумдад байхгүй тохижилттой шинэ соёлын төвдөө дуу хуур дүүрэн, үзэгч олны нижигнэсэн алга ташилтаар ийнхүү Соёлын жилийн нээлтээ эхлүүллээ.Соёлын жилийн хүрээнд сумдуудад автомашинаар дэмжлэг үзүүлсэн. Ханбогд сум Уаз, фургон машинуудаа хүлээн авч хөдөөгийн ард иргэдэд урлаг соёлоор үйлчлэх бүрэн боломжтой боллоо.

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна