📅

Оюу толгой уурхай болон Өмнөговийн зарим хэрэглэгчдийг дотоодын эх үүсвэрээс эрчим хүчээр хангана

🕔 2019/01/02 17:14 612

Оны сүүлийн өдөр ЭХЯ болон “Оюу толгой” ХХК Тавантолгойн цахилгаан станцыг (ТТЦС) барьж ашиглалтад оруулах “Эрчим хүчний эх үүсвэрийн зохицуулалтын тухай гэрээ”-нд гарын үсэг зурсан билээ. Ингэснээр Оюу толгой уурхай болон Өмнөговийн зарим хэрэглэгчдийг дотоодын эх үүсвэрээс эрчим хүчээр хангах боломжтой болох юм.

Өнөөдрийн байдлаар Оюутолгойн компани БНХАУ-аас 100 гаруй МВт-ын цахилгаан эрчим хүчийг импортлон авч 160-170 орчим сая долларыг эрчим хүчний төлбөрт төлдөг байна. Энэ нь манай улсын эрчим хүчий хэрэглээний 20 хувьтай тэнцэнэ.

Тиймээс энэхүү гэрээг байгуулснаар уг алдагдлыг дотооддоо үлдээх боломжтой болж байна. Улмаар 2023 оноос дотоодоосоо 100 хувь Оюутолгойд эрчим хүч нийлүүлдэг  болсноор 200 гаруй сая долларыг эх орондоо авч үлдэнэ. Станц баригдсанаар Рио Тинто хөрөнгө оруулалтын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлнэ.”

Тус гэрээнд Оюу толгойн цахилгаан эрчим хүчийг дотоодоосоо хангах шийдлийн зарчим, төслийн ерөнхий дизайн, талуудын үүрэг болон 300 МВт-ын хүчин чадал бүхий цахилгаан станцыг барих асуудлуудыг тусгасан байдаг юм

скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна