📅

128 бөхийн барилдаан боллоо

🕔 2018/12/30 22:42 1 038

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жилийн ой, Ерөнхийлөгчийн цомын төлөөх шилдэг 128 бөхийн барилдаан “Буянт-Ухаа” спортын ордонд боллоо. 8 дахь жилдээ зохион байгуулагдаж буй энэхүү барилдаанд улсын аварга Н.Батсуурь, С.Мөнхбат, улсын арслан П.Бүрэнтөгс, Р.Пүрэвдагва, улсын гарди Б.Гончигдамба, Ж.Бат-Эрдэнэ, улсын заан Б.Батмөнх тэргүүтэй  улсын цолтой 43,  аймгийн цолтой 85 бөх зодоглолоо.Барилдаанд Ховд аймгийн Буянт сумын уугуул Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэс,  “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ, Од группын  бөх улсын харцага Оргихын ХАНГАЙ 7 даван түрүүлж, Ерөнхийлөгчийн цомын эзнээр тодорлоо.
Увс аймгийн Ховд сумын уугуул Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газар, “Дулааны III цахилгаан станц” ТӨХК, Химон констракшн ХХК-ийн бөх улсын аварга Намсрайжавын БАТСУУРЬ 6 даван үзүүрлэлээ,
Их шөвөгт Увс аймгийн Давст сумын уугуул Алдар спорт хороо, Гацуурт групп, “Дулааны IV цахилгаан станц” ТӨХК, Увс нуур дэвжээний бөх улсын арслан Пүрэвийн БҮРЭНТӨГС,
Дорнод аймгийн Дашбалбар сумын уугуул  “Бүрэн дуулга” ХХК, Дорнын барс дэвжээний бөх улсын начин Доржийн АНАР нар үлдлээ.
Дүйзийг 3-ын даваанаас

ГУРВЫН ДАВАА16:46-17:08
1.Н.Батсуурь у.ав+ -аа Д.Тогтохжаргал
2.С.Мөнхбат у.ав+ -аха О.Гантулга
3.П.Бүрэнтөгс уа+ -ун Ш.Дарханбат
4.Р.Пүрэвдагва уа+ -аз Б.Болдбаатар
5.Ж.Бат-Эрдэнэ уг+ -аа Б.Лхагвадорж
6.О.Хангай ух+ -аа Э.Мөнхбаатар
7.Н.Золбоо ух+ -аа Ц.Мөнхбаяр
8.Т.Бэгзсүрэн ух+ -аа Э.Баасанжав
9.Л.Цэрэнтогтох ун- +аа Б.Тайван
10.Ж.Чулуунбат ун+ -аа Б.Цэдэнсодном
11.Л.Батзориг ун- +аа М.Еркебулан
12.Д.Анар ун+ -аа Д.Хүдэрбулга
13.Б.Серик ун+ -ун Д.Цэрэнтогтох
14.Г.Ганжад ун+ -аа Ц.Сандагдорж
15.Д.Амаржаргал ун+ -аа Э.Сумъяабат
16.Ш.Пүрэвгарьд аа- +аа Т.Сайханжаргал
ДӨРВИЙН ДАВАА17:12-17:33
1.Н.Батсуурь у.ав+ -аа Т.Сайханжаргал
2.С.Мөнхбат у.ав+ -аа М.Еркебулан
3.П.Бүрэнтөгс уа+  -аа Б.Тайван
4.Р.Пүрэвдагва уа+  -ун Д.Амаржаргал
5.Ж.Бат-Эрдэнэ уг- +ун Г.Ганжад
6.О.Хангай ух+ -ун Б.Серик
7.Н.Золбоо ух- +ун Д.Анар
8.Т.Бэгзсүрэн ух+ -ун Ж.Чулуунбат
ТАВЫН ДАВАА17:22-18:01
1.Н.Батсуурь у.ав+ -ун Г.Ганжад
2.С.Мөнхбат у.ав- +ун Д.Анар
3.П.Бүрэнтөгс уа+ -ух Т.Бэгзсүрэн
4.Р.Пүрэвдагва уа-  +ух О.Хангай
ЗУРГААГИЙН ДАВАА18:03-18:26
1.Н.Батсуурь у.ав+ -ун Д.Анар
2.П.Бүрэнтөгс уа- +ух О.Хангай
ДОЛООГИЙН ДАВАА18:30-18:39
Монгол улсын харцага Оргихын Хангай түрүүлж
Монгол улсын аварга Намсрайжавын Батсуурь үзүүрлэлээ.
Нэг, хоёрын даваанд улсын цолтнуудаас тус бүр 13, нийт 26 бөх өвдөг шороодлоо.

Мэдээлэл бэлтгэсэн: Ц.Мягмарсүрэн

скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна