📅

"Хамтдаа үйлдвэрлэлээ хѳгжүүлцгээе" бизнес экспо боллоо

🕔 2018/12/24 11:46 503


Ѳмнѳговь аймаг 2019 оныг ХАА үйлдвэрлэлийг дэмжих жил болгож байгаатай холбогдуулан УИХГишүүн Н.Амарзаяа "Хамтдаа үйлдвэрлэлээ хѳгжүүлцгээе" бизнес экспог Даланзадгад хотод зохион байгууллаа.

Төр-Хувийн хэвшил-Эрдэм Шинжилгээний байгууллагын хамтын ажиллагаатай бизнес экспод 15 сумын 200 гаруй бизнес эрхлэгч иргэд, аж ахуй нэгж  байгууллагууд ѳргѳн дэлгэр оролцлоо. ШУТИС болон ХААИС, Технож бизнес инкубатор төв, Тана сэтгэлгээний лабораторийн 20 гаруй эрдэмтэн багш, судлаачдын баг ирж Мал аж ахуй, газар тариалан, хөнгөн хүнс, инноваци, бизнес хөгжүүлэлт,аялал жуулчлал зэрэг салбаруудаар сонирхолтой лекц сургалтуудыг хийлээ. Судалгаа шинжилгээтэй, үйлдвэрлэлд нэвтрүүлхэд бэлэн болсон тѳслүүдээ танилцуулж, биечлэн зөвлөгѳѳ ѳгсѳн нь бизнес эрхлэгчдэд үйлдвэрлэлээ ѳргѳжүүлж, технологийн нарийн горимд суралцах, зѳвлѳгѳѳ зѳвлѳмж авах зэргээр шинэ санаа, урам зориг ѳгсѳн сургалт боллоо.

Энэ үеэр 100 гаран байгууллагуудтай дэмжиж ажиллахаар санамж бичгүүд зурагдаж, 200 гаран иргэд, бизнес эрхлэгчидэд сертификат гардууллаа. Аймгийн Засаг даргын орлогч Х.Батболд, ХААИС, ШУТИС-ын захирлуудтай Хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурж хамтран ажиллахаар боллоо. Мѳн сургалтанд суусан үйлдвэрлэл эрхлэгчдийн тѳлѳѳллийг хѳрш оронд туршлага судлуулах урилга олгов.Энэхүү сургалт, үйл ажиллагаа зѳвхѳн нэг удаад биш цаашид ч шат дараатай зохион байгуулагдах юм байна.

скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна