📅

ОРОС ЭР ШИВЭРТЭЙ ОЙМСТОЙ ОНГОЦООР ЗОРЧСОНЫХОО ТӨЛӨӨ ХУТГАЛУУЛЖЭЭ

🕔 2018/04/28 20:41 369

Өнгөрсөн долоо хоногт Москвагаас Калининград хүрэх нислэгийн онгоцонд зорчиж явсан эр эвгүй үнэртэй оймсоо ил гаргаж бусад зорчигчдын тав тухыг алдагдуулсны улмаас зорчигчдын нэгэнд хутгалуулж, хүнд шархдсан тухай ОХУ-ын Калининград мужийн цагдаагаас мэдээлжээ.Оймсны асуудал дэгдээсэн 31 настай Калининградын оршин суугчтай Балтийн тэнгисийн Светлогорск хотын 54 настай оршин суугч маргалдаж, хэл ам хийсэн байна.
Улмаар тэд газардсаны дараа Калининградын Храброво нисэх буудлын авто зогсоолд үргэлжлэн маргалдаж, энэ үеэр Светлогорскийн оршин суугч хутга гарган биед нь халджээ. Хохирогчийн цээжинд хутгалж, хүнд шархдуулсан этгээд буруутай нь тогтоогдвол 10 хүртэл жил шоронд хоригдох ял авна гэж цагдаагаас мэдээлжээ.
Эх сурвалж: Russia Todayскачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна