📅

Баяр наадамд 80 гаруй харваачид эвэр нумыг эвшээлгэн цэц мэргэнээ сорив.

🕔 2018/07/06 23:38 730
Аймаг байгуулагдсаны түүхт 87 жилийн ойн баяр наадмын сурын харваанд насанд хүрэгчдийн төрөлд: Улаанбаатар, Дундговь, Өмнөговь аймгийн нийт 80 гаруй харваачид хурд, хүч, авхаалж самбаа, цэц мэргэнээ сорин оролцсоноос:
Эрэгтэй: Тэргүүн байр: Спортын мастер, аймгийн мэргэн Д.Чулуунбаяр Өмнөговь аймгийн Номгон сумын уугуул. Гэрэлт дөл транс компаний харваач.
Дэд байрт: Спортын мастер, аймгийн мэргэн Ё.Батжаргал Дундговь аймгийн Сайнцагаан сумын харваач.
Гутгаар байр: Дэд мастер Д.Ууганбат Завхан аймгийн Тэс сумын харъяат,
Дөрөвдүгээр байр: Спортын мастер, аймгийн мэргэн Ц.Батхуяг. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харъяат Даланзадгад сумын Дулааны цахилгаан станцын харваач.
Тавдугаар байрыг: Дэд мастер, Б.Мэндбаяр. Өмнөговь аймгийн Манлай сумын харъяат харваач нар тус тус эзэлж наадамчин олноо баясгалаа.
Эмэгтэй: Тэргүүн байрт: Спортын мастер, аймгийн мэргэн М.Сарантуяа. Өмнөговь аймгийн Номгон сумын харъяат, Бэрс финанс ББСБ-ын харваач.
Дэд байр: МУ-ын гоц харваач И.Цэцэгмаа. Өмнөговь аймгийн Баяндалай сумын уугуул
Гутгаар байрт: МУ-ын мэргэн С.Баярмаа. Өмнөговь аймгийн Баяндалай сумын уугуул. Спортын төрөлжсөн 7-р сургуулийн харваач.
Дөрөвдүгээр байрыг: Дэд мастер Х.Даваацэцэг. Архангай аймгийн Батцэнгэл сумын уугуул. Хилчин спорт хороо, Нийслэлийн Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн харваач.
Тавдугаар байрыг: Залуу харваач Б.Будгэрэл. Өмнөговь аймгийн Даланзадгад сумын уугуул, Хилчин спорт хорооны тамирчин бүсгүйчүүд бусдыгаа магнайлан оноо мэргэн, уухай нь цээл байж, хурсан түмнээ баясгалаа.


Баяр наадмын Үндэсний шагайн харваа хувийн цуваа харваанд 250 гаруй харваач цэц мэргэнээ сорьсноос:
Баян-Овоо сумын харваач Ц.Баттөмөр Тэргүүн байр,
Ханхонгор сумын харваач МУ-ын Гарамгай мэргэн Б.Мөнхтулга Дэд тэргүүн байр, Ханбогд сумын харваач МУ-ын Гарамгай мэргэн Д.Батболд Гуравдугаар байр эзэлжээ.
ӨВСӨРИЙН ХАРВААЧДЫН ОНОО МЭРГЭН БАЙНА
Өсвөрийн сурын харваанд 40 гаруй харваачид хурд хүч, цэц мэргэнээ сорин өрсөлдсөнөөс:
Эрэгтэй: Тэргүүн баярыг: Т.Хаш-Эрдэнэ: Дундговь аймгийн харъяат.Улаанбаатар хотын Тольт сургуулийн сурагч.
Дэд байрт: Э.Санги. Өмнөговь аймгийн Гурвантэс сумын харъяат. 9-р ангийн сурагч.
Гутгаар байр: О.Ууганбаяр. Өмнөговь аймгийн Ханбогд сумын харъяат. 10-р ангийн сурагч.
Дөрөвдүгээр байрт: Г.Буянхүү. Өмнөговь аймгийн Ноён сумын харъяат.9-р ангийн сурагч.
Тавдугаар байр: О.Гантөмөр. Өмнөговь аймгийн харъяат. 9-р ангийн сурагч
Эмэгтэй: тэргүүн байрыг: Б.Бадамханд Өмнөговь аймаг. 9-р ангийн сурагч
Дэд байр: Ц.Цэнд-Аюуш Өмнөговь аймаг. 9-р ангийн сурагч.
Гутгаар байр: А.Энхцэцэг Өмнөговьв аймгийн Ханбогд сум. 10-р ангийн сурагч.
Дөрөвдүгээр байр: Г.Намуун Өмнөговь аймаг. 9-р ангийн сурагч
Тавюдугаар байр: Э.Оюун-Эрдэнэ Өмнөговь аймгийн Цогтцэций сум 6-р ангийн сурагч тус тус эзэлж оноо мэргэн, уурхайн цээл байж наадамчин олноо цэнгүүллээ.
  Сэтгүүлч А. Үүрийнтуяаскачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна