📅

МУГЖ Д.Бэхбатын үр хүүхдүүд Цамын бүжгийн хувцас, хэрэглэлийг бүтээлгэн ХЖТ-т бэлэглэв

🕔 2020/04/02 21:58 884
МУГЖ Д.Бэхбатын үр хүүхдүүд нь ээжийнхээ үйлс, зорилгыг үргэлжлүүлж "Ѳмнѳговь цам" сан байгуулан нутгийнхаа соёлын ѳвийг дэлхий дахинд түгээхээр зорьж явна. Баяндалай сумын Байшинт хийдийн Гомбо бурхны цамын бүжгийн хэрэгслийг бүрэн эх дэгээр нь дахин хийлгэж Аймгийн ХЖТеатрт хүлээлгэн ѳглѳѳ.
Галын бурхан хэмээн говьчуудын шүтэж ирсэн Гомбо бурхан дѳрвѳн дагуултайгаа ийнхүү тайзнаа амилж үзэгч олноо баясгах юм. Эдгээр бурхадын Дээл, Модиг, Додиг, Даржин, Жавдар тэргүүтэй ѳмсгѳл хувцасыг ХЖТеатрын оёдолчин МУСТА Л. Ѳнѳржаргал, МУСТА Б.Отгонцэцэг нар ур ухаанаа шингээж урлан бүтээжээ. 1800 оноос ѳвлѳгдѳж ирсэн Цамын бүжгийг ѳвлѳн, нутагтаа сэргээх үйлсэд Д. Бэхбат гавьяат үнэтэй хувь нэмрээ оруулсан бѳгѳѳд Юнескогийн соёлын ѳвд бүртгүүлэх хүсэл, зорилгыг нь үр хүүхдүүд нь үргэлжлүүлж байна.Цаашдаа "Ѳмнѳговь цам" сан цамын бүжгийг олон улсад таниулах зорилгоор орон нутаг, уран бүтээлчид, театрын хамт олонтойгоо хамтарч ажиллахаа илэрхийллээ.скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна