ЗАР
Авьяаслаг 1380 хүүхэд Чингисийн үеийн эвлэлдэн нэгдэж нэгэн цул болж байсан түүхийг бүжгийн урлагаар орчин цагт амилууллаа.
Даланзадгад хотын Ажнай талбайд монгол үндэсний хувцастай мянга гаруй хүүхдүүд бүжиглэх нь хараа булаам, өхөөрдөм, сонирхолтой бас сүртэй. Эдгээр 1380 хүүхдүүд Чингис хааны үеийн түүхэн бүжгийг орчин цагийн хэлбэрт оруулж дэглэсэн Тойрон бүжгийг бүжиглэж байгаа нь энэ юм. Бүжгийн утга санаа нь Монголчууд дэлхийн талыг эзэлж явсан дайн байлдааны үеэр тойрон бүжиг хийж эвлэлдэн нэгдэж, бат бэх хана хүрээ үүсгэж нэгдэж нягтарч, нэгдмэл зорилготой болж, нэгэн цул хүч болж эвлэлдэн нэгдэж байсан түүхтэй гэдгийг илэрхийлэл болгожээ.
Энэхүү түүхэн бүжгийг говь нутгийнхаа ирээдүй хойч болсон хүүхэд багачууддаа бүжгийн урлагаар ойлгуулан, таниулах үүднээс “Хүүхэд хөгжлийн хөтөлбөр”-ийн хүрээнд цэцэрлэгийн сурган хүмүүжүүлэгч багш нар санаачлан дэглэж говьчууд, үзэгч олон түмэндээ хүргэлээ. Баатрын дүр бүхий үндэсний хувцастай авьяаслаг хүүхдүүд, нэгэн дор 1380 хүүхдийн сүр хүчийг үзүүлсэн түүхэн утга агуулгатай бүжиг,орчин үеийн хөгжим, хөдөлгөөнийг хэрхэн хослуулан гаргаж ирж байгаа гээд түүхэн бүжиг шинэлэг, үзүүштэй зүйлсээр дүүрэн байлаа. Ийнхүү бяцхан шавь, шинийг санаачлагч багш нарын хамтын хүч, хичээл зүтгэлээр амилсан түүхэн бүжгийг үзэгч олон түмэн алга ташилтаар урам хайрлан хүлээн авлаа.