📅
ЗАР

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг энэ өдрүүдэд Монгол Улсад ажиллав

🕔 2025/10/31 14:47 2
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг энэ өдрүүдэд Монгол Улсад ажиллаж байна. БОУАӨ-ийн сайд, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын (UNCCD) Талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны дарга Б.Батбаатар өнөөдөр Конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан багийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Төлөвлөлт хариуцсан багийн ахлагч Ражеб Булхаруф СОР17 бага хурлын бэлтгэл хангах үйл ажиллагаанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд, цаашид төлөвлөгөөний дагуу, товлосон хугацаанд бүх бэлтгэл ажлыг бүрэн хангана гэдэгт итгэлтэй байгаагаа тэмдэглэлээ. Конвенцын газраас COP17 хурлын зохион байгуулалт, харилцаа холбоо, бодлого төлөвлөлт, үйлчилгээ зэрэг бүхий л чиглэлд дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлээд удирдлага болоод мэргэжилтнүүдийн түвшинд харилцан уялдаатай ажиллаж хамтын ажиллагааг тогтмолжуулахаа онцлов.
Харин БОУАӨ-ийн сайд, Үндэсний хорооны дарга Б.Батбаатар Монгол Улсын Засгийн газар болон холбогдох бүх байгууллагууд хамтын хүчээ нэгтгэн, тус бага хурлыг амжилттай зохион байгуулахад анхаарч буйг онцоллоо. Конвенцын Нарийн бичгийн дарга нарын газартай нягт, үр бүтээлтэй хамтран ажиллах нь энэхүү чуулганы амжилтын үндэс болохыг дурьдаад COP17 хуралд оролцогчдыг идэвхижүүлэх, зохион байгуулагч орны дэвшүүлэх санал санаачлага, хурлын үр дүнгээр тодорхойлогдох үр дүн зэрэгт онцгой анхаарал хандуулж буйг тэмдэглэлээ.
COP17 хурлын бэлтгэл ажлын хүрээнд Конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөөлөгчид Монгол улсад тогтмол ирж дэмжлэг үзүүлэн ажиллах бөгөөд ирэх оны гурав болон долдугаар саруудад мэргэжлийн багууд ирж хамтран ажиллахаар төл
скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна