📅
ЗАР

UNCCD COP17-ыг зохион байгуулагч орны хувьд Монгол Улс тогтвортой, уян хатан дэд бүтцийг газрын доройтлыг бууруулах нь гол чиглэл гэв

🕔 2025/11/19 13:15 2
Бразилын Белем хотноо болж буй COP30 хурлын үеэр “Риогоос Белем хүртэл: Экосистемийг сэргээх, уур амьсгалд тэсвэртэй болгох уялдсан арга хэмжээ” хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа.
Хэлэлцүүлэгт БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар оролцов. Энэ үеэр Б.Батбаатар дараах гол чиглэлүүдийг товч танилцуулав:
✅️ҮТХН, ГДТ болон биологийн олон янз байдлын зорилтыг уялдуулж, нэг газар нутгийн сэргээн босголтыг гурван хөтөлбөрт зэрэг тооцох зарчимд шилжих; ✅️Бэлчээр, тээврийн коридор, хотын дүүрэг, усны сав газарт байгальд суурилсан шийдлүүдийг өргөжүүлэх; ✅️Эрсдэлийн зураглал, урьдчилсан мэдээ, эрт сэрэмжлүүлгийн системийг сайжруулж орон нутгийн шийдвэр гаргалтыг дэмжих; ✅️Улсын төсөв, олон улсын сангууд, хувийн хэвшлийн хөрөнгийг хослуулсан ланшафтын санхүүжилтийн хөтөлбөрүүд хэрэгжүүлэх.✅️UNCCD COP17-ыг зохион байгуулагч орны хувьд Монгол Улс тогтвортой, уян хатан дэд бүтцийг газрын доройтлыг бууруулах гол чиглэл гэж тодотгов. Хэлэлцүүлгийн төгсгөлд сайдын зүгээс “нэг нутаг дэвсгэрт хэрэгжсэн нэг шийдэл олон салбарт зэрэг үр өгөөж авчирна” хэмээн онцлон тэмдэглэлээ.
скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна