ЗАР
ХЯНАЛТ ШАЛГАЛТЫГ БЭХЖҮҮЛЭХ, ХҮНИЙ НӨӨЦИЙН ТОГТВОРТОЙ АЖИЛЛАХ НӨХЦӨЛ БОЛОМЖИЙГ ХАНГАН АЖИЛЛАЖ БАЙНА
Байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, орон нутагт хяналтын чиг үүргийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд сумын Засаг даргын Тамгын газрын байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэнд Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн эрхийг олгож байгаль орчны төрийн хяналтыг хэрэгжүүлж байна. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар эрхлэх асуудлынхаа хүрээнд Байгаль орчны багц хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих чиг үүргийг улсын хэмжээнд хэрэгжүүлэх 260 гаруй эрх бүхий албан тушаалтан томилж, улсын байцаагчдын ажил үүргээ бүрэн гүйцэтгэхтэй холбоотой асуудлаар аймаг, нийслэлийн Засаг даргатай хамтран ажиллаж байна.Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн эрхтэй байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалын тодорхойлолтод өөрчлөлт оруулж Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 208 дугаар тогтоолоор сумын байгаль орчны улсын байцаагчийн эрхтэй байгаль орчны мэргэжилтэний албан тушаалын тодорхойлолтод өөрчлөлт оруулж дэс түшмэлийн ТЗ-7 зэрэглэлд хамаарахаар 2 зэрэглэл ахиулан баталсан байна.
Цаашид хяналт шалгалтыг бэхжүүлэх, хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих хүний нөөцийн тогтвортой ажиллах нөхцөл боломжийг хангахад салбарын хяналтын бодлого чиглэгдэнэ.



































































































