📅
ЗАР

БОУАӨЯ, НҮБХХ-тэй хамтран Монгол Улс цэвэр эрчим хүчний шилжилтийг хурдасгах зэрэгцээ арга хэмжээг Белем хотноо зохион байгуулав

🕔 2025/11/23 13:15 3
COP30-ын үеэр Монгол Улс “Нүүрснээс цэвэр эрчим хүч рүү шилжих Монголын замнал” сэдэвт зэрэгцээ арга хэмжээг зохион байгуулж, сэргээгдэх эрчим хүч болон уур амьсгалд тэсвэртэй хөгжлийн талаар танилцуулан хэлэлцүүллээ.Арга хэмжээг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар нээж үг хэлэв. Тэрээр “Монголын эрчим хүчний 90 гаруй хувь нь нүүрснээс хамаардаг хэвээр байгаа нь уур амьсгалын нөлөөлөл эрчимжиж буй энэ үед яаралтай цэвэр эрчим хүчрүү шилжилт хийх шаардлагатйг онцлон тэмдэглэлээ. Мөн Монгол Улс NDC 3.0-ын хүрээнд 2035 он хүртэл хүлэмжийн хийн ялгарлыг 30.3%-иар бууруулах зорилт дэвшүүлсэн бөгөөд энэ зорилт нь нар, салхи зэрэг сэргээгдэх эрчим хүчний хурдтай өсөлтгүйгээр биелэх боломжгүйг дурдав. Сайд Монгол Улс шударга, хүртээмжтэй, эдийн засгийн хувьд оновчтой шилжилтийг хэрэгжүүлэхэд хүчтэй бодлогын шинэчлэл, мөн төр-хувийн хэвшлийн түншлэлийг идэвхжүүлэх шаардлагатай гэдгийг онцоллоо. Мөн Монголын цэвэр эрчим хүчний ирээдүйг урагшлуулахад хамтран ажиллаж буй олон улсын болон хувийн хэвшлийн түншүүд, орон нутгийн байгууллагууддаа талархал илэрхийлэв.
Хэлэлцүүлгийн үндсэн илтгэлийг БОУАӨЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Бат-Өлзий танилцуулан, “Монгол Улсад үе шаттай, удаан өөрчлөлт хийх хугацаа байхгүй” гэдгийг онцлон, бүх салбарыг хамарсан томоохон өөрчлөлт шаардлагатайг хэллээ.
НҮБХХ-ийн Тогтвортой эрчим хүчний төвийн захирал Риад Меддеб Монголын сэргээгдэх эрчим хүчний асар их боломжийг тодруулан, “Салхи, нарны 2,600 ГВт-ийн нөөц бол өнөөгийн суурилагдсан хүчин чадлаас 1,000 дахин их. Зөв дэмжлэгийн нөхцөл бүрдвэл Монгол Улс Азийн цэвэр эрчим хүчний гол тоглогч болж чадна” гэж хэмээн онцлов.
Панел хэлэлцүүлгийн үеэр URECA компанийн төлөөлөл төр хувийн хэвшлийн оролцооны ач холбогдлыг онцлон нарны эрчим хүчний эх үүсвэр ба нүүрстөрөгчийн санхүүжилтээр дамжуулан эрчим хүчний хүртээмжийг нэмэгдүүлэх төслийн туршлагаа хуваалцав. Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н. Мандуул тус төсөл эмзэг өрхүүдийн амьжиргаанд бодит дэмжлэг болж буйг дурьдсан бол БОУАӨ-ийн Сайдын зөвлөх Д.Одхүү NDC3.0 зорилтод хүрэхийн тулд Монгол Улсад томоохон өөрчлөлт, шинэчлэл шаардлагатайг тэмдэглэв.
Арга хэмжээг дүгнэн Монгол Улсын эрчим хүчний шилжилт нь уур амьсгалын зайлшгүй шаардлага төдийгүй хөгжлийн стратегийн боломж болохыг онцлон эрчим хүчний аюулгүй байдлыг сайжруулах, агаарын бохирдлыг бууруулах, мөн цэвэр эрчим хүч, ногоон устөрөгчийн экспортын шинэ боломжийг нээх ач холбогдолтойг тодотгов.
скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна