📅
ЗАР

"БАЙГАЛЬД СУУРИЛСАН ШИЙДЛИЙГ ХУРДАСГАХ" ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦЛОО

🕔 2025/11/21 13:15 3
Бразилын Белем хотноо болж буй Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх НҮБ-ын суурь конвенцын Талуудын 30 дугаар бага хурал (COP30)-д дэлхийн 197 орны 56 мянга гаруй төлөөлөгч оролцож байна. Энэхүү бага хуралд БОУАӨ-ийн сайд Б.Батбаатараар ахлуулсан төлөөлөгчид оролцож, уур амьсгалын бодлого, шинэчлэл, олон улсын түншлэлийн хүрээнд идэвхтэй ажиллаж байна.
2025 оны 11 дүгээр сарын 17 өдөр Б.Батбаатар сайд “Байгальд суурилсан шийдлийг хурдасгах” хэлэлцүүлэгт Монгол Улс оролцож, уур амьсгалд тэсвэртэй, байгальд ээлтэй, ухаалаг газар зохион байгуулалттай дэд бүтцийг хөгжүүлэх бодлогоо танилцууллаа.
Хэлэлцүүлгийн үеэр Монгол Улс ландшафтын түвшний дэд бүтцийг газрын нэгдсэн төлөвлөлт болон байгальд суурилсан шийдэлтэй уялдуулан нэгтгэх дэлхийн санаачилгыг бүрэн дэмжиж байгаагаа илэрхийллээ.
 скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна