📅
ЗАР

БҮГД НАЙРАМДАХ ФИНЛАНД УЛСТАЙ ОЙН ТОГТВОРТОЙ МЕНЕЖМЕНТ, БАЙГАЛЬ ОРЧНЫ ЗАСАГЛАЛЫГ САЙЖРУУЛАХ ХҮРЭЭНД ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭРЧИМЖҮҮЛНЭ

🕔 2025/11/19 12:48 3
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр Монгол Улсыг хавсран суугаа Бүгд Найрамдах Финланд Улсын Элчин сайд Микко Киннуненыг 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр ойн тогтвортой менежмент, НҮБ-ын Цөлжилттэй Тэмцэх Конвенцийн Талуудын 17 дугаар бага хурлын (COP17) бэлтгэл ажил, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, цэвэр технологи, төр ба хувийн хэвшлийн түншлэл, ойн салбарын боловсон хүчин, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, хамтарсан лаборатори байгуулах байгаль орчны салбарын засаглалыг сайжруулах, Финландын ил тод байдал, авлигаас ангид сайн засаглалын туршлага судлах хүрээнд хамтран ажиллахаар санал солилцлоо.
Хоёр улсын байгаль орчны яамд нь Ойн салбарт хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичгийг 2022 онд байгуулсан. Тус баримт бичигт ойн тогтвортой менежментийн судалгаа хийх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, цэвдгийн судалгаанд тулгуурлан ойг нөхөн сэргээх, хамгаалах, байгаль орчны боловсролыг дэмжих зэрэг чиглэлүүдийг тусгасан юм.
Дээр дурдсан саналууд болон харилцан ойлголцлын санамж бичгийн хэрэгжилтийг хангах хүрээнд талууд хамтарсан ажлын хэсэг байгуулж, хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр тохиролцлоо.
скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна