📅
ЗАР

УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТӨД ДАСАН ЗОХИЦЛЫН АСУУДЛААРХ ДЭЭД ТҮВШНИЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ МОНГОЛ УЛС БАЙР САНАЛАА ИЛЭРХИЙЛЛЭЭ

🕔 2025/11/23 13:15 3
Бразил Улсын Белем хотод зохион байгуулагдаж буй Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх НҮБ-ын суурь конвенцын Талуудын бага хурал (COP30)-ын хүрээнд “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицлын асуудлыг хэлэлцэх дээд түвшний хэлэлцүүлэг” болов.Хэлэлцүүлэгт гишүүн улс орнуудын Сайд нар болон дээд түвшний төлөөлөгчид, Даян дэлхийн байгаль орчны сан (GEF), Уур амьсгалын ногоон сан (GCF) зэрэг олон улсын байгууллагууд, хэлэлцээрийн бүлгүүдийн 120 гаруй төлөөлөгчид оролцлоо.
COP30 хурлаас хүлээгдэж хамгийн том шийдвэрүүдийн нэг нь сүүлийн 3 жилийн турш хэлэлцэж ирсэн "Даян дэлхийн дасан зохицох зорилт", тэдгээрийг үнэлэх шалгуур үзүүлэлтийг батлах асуудал байгаа билээ. Энэ хүрээнд зохион байгуулагдсан хэлэлцүүлгийн үеэр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар COP30 дараах гурван чиглэлээр дасан зохицох асуудалд улс төрийн болон санхүүгийн хүчтэй амлалтыг хангаж бид бодит үр дүнд хүрэх ёстойг хэмээн байр сууриа илэрхийллээ.
Бакугийн Дасан зохицлын замын зураг
Замын зургийг тодорхой аргачлал, хэрэгжих хугацаатайгаар Талууд нэгдэн баталснаар дасан зохицлын арга хэмжээг өргөжүүлэх, олон улсын дэмжлэгийг нэмэгдүүлэх чухал алхам болно гэдгийг Монгол Улс тэмдэглэв.
2. Дасан зохицох дэлхийн зорилтын шалгуур үзүүлэлтийн жагсаалтын баталгаа
Уг шалгуур үзүүлэлтийг баталснаар улс орнуудын ахиц дэвшлийг тэгш, бодитой үнэлэх боломж бүрдэж, эрсдэлийг удирдах бодлогууд илүү оновчтой болохыг онцлов. Шалгуур үзүүлэлт нь сайн дурын, шийтгэлгүй байх зарчмыг Монгол Улс дэмжиж буйгаа илэрхийлэв.
3. Дасан зохицлын хувьсал шинэчлэл (Transformational Adaptation)
Экосистемд суурилсан болон орон нутгийн мэдлэгт тулгуурласан аргачлалуудыг хамтад нь тусгаж, системийн түвшний өөрчлөлтийг бодлогын түвшинд дэмжих шаардлагатайг хэллээ. Монгол Улсын хувьд иргэдийн амьжиргаа, экосистемийн тогтвортой байдлыг хамгаалахад энэ чиглэл онцгой ач холбогдолтой байна.
Мөн Монгол Улс дасан зохицлын санхүүжилтыг, тэр дундаа хөгжиж буй болон далайд гарцгүй орнуудад үзүүлэх санхүүгийн дэмжлэгийг гурав дахин нэмэгдүүлэх шаардлагатайг онцлов. Хүртээмжтэй, урьдчилан таамаглах боломжтой санхүүжилт нь эрт сэрэмжлүүлэх тогтолцоо, эмзэг бүлгийн хамгаалал, салбар хоорондын эрсдэлийг бууруулахад зайлшгүй юм гэдгийг тэмдэглэлээ.
скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна