📅
ЗАР

ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛИЙН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА

🕔 2025/12/08 12:54 3
Байгаль орчны салбарын суурь хуулиуд анх 1994 онд хэрэгжиж эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл 30 гаруй хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Цаг үе өөрчлөгдөх тусам хууль шинэчлэгдэх шаардлага бий болдог учраас 2012 онд анхны багц шинэчлэл хийгдсэн.
Тэгвэл Б.Батбаатар сайд энэ оноос байгаль орчны салбарын хууль, эрх зүйн орчинг цогцоор нь шинэчлэх зорилт тавин ажиллаж байна. Энэ хүрээнд байгаль орчны салбарт анхдагч нэг хуулийн төсөл, 13 хуульд нэмэлт өөрчлөлт болон шинэчилсэн найруулга хийх төслийг боловсруулж байгаа юм.
Тодруулбал
Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай
Байгалийн ургамлын тухай
Ховордсон амьтан, ургамал, гаралтай эд зүйлсийн гадаад худалдааны зохицуулалт
Амьтны тухай
Генетик нөөц ба уламжлалт мэдлэгийн үр шимийн төлбөр
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай
Ус, цаг уур, орчны хяналт шинжилгээ
Ойн тухай
Хог хаягдлын тухай
Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай
Усны тухай
Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай
Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд холбогдох зохицуулалт хийхээр болсон. Энэ хүрээнд өнөөдөр дээрх төслүүдийн заримынх нь боловсруулалтын явцыг сонсож, хуулийн зорилго, зохицуулалтын хүрээг тодорхой болгож, хуулиуд хоорондоо давхардал, хийдэл, зөрчил үүсгэхгүй байхыг үүрэг болголоо.
скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна