📅
ЗАР

COP17-ын санхүүжилтын талаар Саудын Арабтай санал солилцов

🕔 2025/11/21 13:15 3
Бразил улсын Белем хотноо үргэлжилж буй Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын 30 дугаар бага хурал (COP30)-д Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар оролцож байна. Сайд COP30-ын хүрээнд Монгол Улсад 2026 онд зохион байгуулагдах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын (UNCCD COP17) бэлтгэл ажлыг урагшлуулах чиглэлээр олон улсын түншүүдтэй уулзалт, хэлэлцээр хийхэд онцгой анхаарал хандуулж байна. Өнгөрсөн 2024 онд Саудын Араб COP16-ыг амжилттай зохион байгуулсан бөгөөд COP30-ын үеэр Сайд Б.Батбаатар тус улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн дэд сайд Осаматай уулзаж, COP17-ын зохион байгуулалт, санхүүжилтын талаар санал солилцов.
Талууд COP16-оос эхэлсэн уур амьсгал, биологийн олон янз байдал, газрын доройтол гэсэн гурван чиглэлийн уялдаа холбоог COP17 дээр үргэлжлүүлэх, мөн Монгол Улсын санаачилгыг олон улсын түвшинд тогтвортой дэмжихээр тохиролцов.
скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна