ЗАР
“МАЗААЛАЙ БААВГАЙГ ТАНИУЛАХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР”-Т 10 МЯНГА ГАРУЙ ХҮҮХЭД, ЗАЛУУС ХАМРАГДЛАА
“Үндэсний бахархалт амьтан мазаалай баавгайг таниулах” хөтөлбөрийн хаалтын арга хэмжээ өнөөдөр /2025.11.14/боллоо. Арга хэмжээний нээлтэд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар оролцож, Мазаалай баавгай бол Монголын биологийн олон янз байдлын бэлгэдэл бөгөөд түүнийг хамгаалах үйлсэд хүүхэд бүрийн оролцоо чухал гэдгийг онцлов. “Үндэсний бахархалт амьтан мазаалай баавгайг таниулах” сургалт, үйл ажиллагаанд, нийслэлийн 20 гаруй сургуулийн, Техник технологийн политехник коллежийн нийт 10 мянган гаруй суралцагчийг хамруулсан байна. Хөтөлбөрийн хүрээнд музейн боловсролд суурилсан музейн өмнөх – музей дэх – музейн дараах гурван үе шаттай сургалт, үйл ажиллагааг хэрэгжүүлж, хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохируулсан таван түвшний сургалтын хөтөлбөр, багшийн зөвлөмж, суралцагчийн хөтөч гарын авлага боловсруулан түгээсэн байна. Энэ нь боловсрол болон музейн орчныг уялдуулсан цогц арга зүйгээр хүүхэд, залуусыг мазаалай баавгайн экосистемийн ач холбогдол, биологийн олон янз байдлын үнэт зүйлд танин мэдүүлэхэд чиглэсэн юм.“Үндэсний бахархалт амьтан-мазаалай баавгайг таниулах” хөтөлбөрийн үр дүнд:

































































































