Deprecated: Array and string offset access syntax with curly braces is deprecated in /home/gobimedia/public_html/engine/classes/templates.class.php on line 243 Gobimedia.mn https://gobimedia.mn/ ru Gobimedia.mn DataLife Engine “ГАНГА НУУРЫГ БОХИРДОЛ ШИРГЭЛТЭЭС ХАМГААЛАХ УРСАЦЫГ САЙЖРУУЛАХ” ТӨСЛИЙН ХОЁРДУГААР ШАТ ХЭРЭГЖИЖ БАЙНА https://gobimedia.mn/index.php?newsid=1329 https://gobimedia.mn/index.php?newsid=1329 Ганга нуурын ус намгархаг газрыг байгалийн аясаар сэргээх зорилгоор “Ганга нуурыг бохирдол ширгэлтээс хамгаалах урсацыг сайжруулах” төслийн хоёрдугаар шат хэрэгжиж байна. Дарьгангын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас өгсөн мэдээллээр Ганга нуурыг бохирдол ширгэлтээс хамгаалах, урсацыг сайжруулах хүрээнд дараах ажлуудыг хийжээ.
1. Ганга нуурын тэжээлийн булаг " Баян булаг"-н эхийг хашиж хамгаалах
2. Оргихын булгаас Ганга нуур луу явах явган хүний зам тавигдаж байна.
3. Ганга нуурын Оргих булаг руу 300м урт 1.5м өргөн еко хавтан ашиглан явган зам тавив.
4. Тохижилтын талбай дээр 4x5 хэмжээтэй сүүдрэвч 1 ширхэг, 1.5м урттай сандал 2 ширхэг байрлууллаа.
Ганга нуурын хойд хэсэгт хамгаалалтын ойн зурвас болох 3000м урт 11 эгнээ талбайн модны нөхөн тарилтын бэлтгэл ажил хийгдэж, өдрийн хэт халуунд хатаж, шатсан модыг тоолж, ялган нүхнээс авч, 2025 оны 10 сарын 15 наас эхлэн , ил үндэсний системтэй Хайлаас, Бургас модны 2 аас 3 настай суулгацаар солино, нийт 8993 модны нөхөн тарилт хийхэд бэлдэж ажиллав.✅Ганга нуурын хойд хэсэгт 11 эгнээ 3000 метр урттайгаар шланк татаж, модны тоогоор дуслын усалгааны систем холбож, модны усалгааг системжүүлэн, усалгааны давтамж, цагийн менежмент хийж, ажлын ачааллыг бууруулах зорилгоор угсралт ажлыг хийж гүйцэтгэв.]]>
admin Tue, 16 Sep 2025 12:05:23 +0800
Мазаалай баавай хамгаалах цогц ажлын хүрээнд сансрын дохиолол бүхий хүзүүвчийг зүүв https://gobimedia.mn/index.php?newsid=1330 https://gobimedia.mn/index.php?newsid=1330 Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Мазаалай баавай хамгаалах цогц ажлын хүрээнд 2025 оны 09 сарын 12-ны өдөр Говийн Их Дархан Цаазат Газар "А" хэсэг -ийн Улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаарах Сүүж булгийн баянбүрдэд 70 кг жинтэй Эвш, 25 кг жинтэй бамбаруушийн хамт барьж сансрын дохиолол бүхий хүзүүвчийг амжилттай зүүлээ.
️ Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны санхүүжилтээр хийж буй энэхүүажлыг Монголын ховор амьтан, ургамал хамгаалах мазаалай нийгэмлэг ТББ, Австрали улсад төвтэй MongoliaAid International Inc., байгууллага болон Говийн их дархан цаазат газрын А хэсгийн хамгаалалтын захиргаа хамтран хэрэгжүүлж байна.

Энэ удаагийн хүзүүвч нь байршлын мэдээлэл дамжуулахаас гадна өөр дээрээ бичлэг хийх хүчин чадалтай бөгөөд тухайн зүйл амьтны шилжилт хөдөлгөөн, идэш тэжээл, амьдрах орчны сонголт зэрэг биологи, экологийн онцлогийг судлахад ихээхэн ач холбогдолтой юм.]]>
admin Sat, 13 Sep 2025 12:11:49 +0800
МАЛ ЭМНЭЛГИЙН САЛБАРЫН ЧАДАВХЫН ҮНЭЛГЭЭ ХИЙХ БАГИЙН ГИШҮҮДТЭЙ УУЛЗЛАА https://gobimedia.mn/index.php?newsid=1331 https://gobimedia.mn/index.php?newsid=1331 Дэлхийн Мал, Амьтны Эрүүл Мэндийн Байгууллага (ДМАЭМБ)-аас мал эмнэлгийн салбарын гүйцэтгэлийн чадавхын үнэлгээ хийх шинжээчдийн баг 2025 оны 09 дүгээр сарын 07- 20-ны өдрүүдэд Монгол Улсад ажиллаж байна.
Энэ хүрээнд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Золбаяр, Байгалийн нөөцийн бодлого, зохистой ашиглалтын газрын дарга Т.Балжинням нар Үнэлгээний багийн ахлагч Руперто Викторияно Гонгора, ДМАЭМБ-ын хүнсний аюулгүй байдлын бодлогын зөвлөх Силвие Коулон, МЭЕГ-ын Мал эмнэлгийн хяналт баталгаажуулалтын газрын дарга Б.Батсүх, холбогдох бусад албан хаагчдыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар мал, амьтны эрүүл мэндийн хууль эрх зүйн орчныг сайжруулах, “Нэг эрүүл мэнд” олон улсын санаачилгыг салбарын бодлого төлөвлөлттэй уялдуулах, салбар хоорондын уялдааг хангах, хамтын ажиллагааг өргөжүүлж ажиллах тухай харилцан санал солилцлоо.
Түүнчлэн зэрлэг амьтны өвчлөлийн тандалт, мониторинг, урьдчилан сэргийлэх арга хэмжээг оновчтой төлөвлөх, салбарын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх (малын эмчийн мэргэжлээр бэлтгэгдсэн боловсон хүчнийг нэмэлт мэргэшүүлэх сургалтад хамруулах) чиглэлд хамтран ажиллахаар тохиролцлоо.

]]>
admin Thu, 11 Sep 2025 12:13:59 +0800
ХУШ МОДНЫ САМАР ТҮҮЖ, БЭЛТГЭХ ХУГАЦАА https://gobimedia.mn/index.php?newsid=1333 https://gobimedia.mn/index.php?newsid=1333 Хуш модны самрыг БОУАӨ-ийн сайдын хуш модны самар бэлтгэх хэмжээг тогтоосон тушаал батлагдсан өдрөөс эхлэн ахуйн зориулалтаар түүж бэлтгэхийг, холбогдох хууль тогтоомжийн дагуу дуудлага худалдааны журмаар тусгай зөвшөөрөл олгогдсон өдрөөс үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэхийг тус тус зөвшөөрсөн байна.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн А/706 дугаар тушаалаар Хуш модны самар бэлтгэх хэмжээг тогтоосон тушаалыг доорх холбоосоор үзнэ үү.

]]>
admin Mon, 08 Sep 2025 12:17:01 +0800
АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ХЯНАЛТЫН УЛСЫН БАЙЦААГЧ НАРТ ЦАХИМ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАВ https://gobimedia.mn/index.php?newsid=1332 https://gobimedia.mn/index.php?newsid=1332 Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Салбарын хяналтын газраас Салбарын улсын ерөнхий байцаагчийн баталсан 01/03 дугаартай удирдамжийн хүрээнд уул, уурхай, дэд бүтцийн төслийн үйл ажиллагаанд хийж буй урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын талаар аймаг, нийслэлийн байгаль орчны газрын улсын байцаагч нартай хяналт шалгалтын үйл ажиллагаа, Прокурорын байгууллагтай хамтран хэрэгжүүлж буй Төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах арга хэмжээ, Цагдаагийн Ерөнхий газрын Экологийн Цагдааийн албатай хамтран ажиллах арга хэмжээний талаар цахим хурал зохион байгуулав.
Мөн тус цахим хурлаар Гэр бүл, хөдөлмөр, нийгэм хамгааллын яамны Салбарын хяналтын газраас “Уул уурхайн тоосжилт ба түүний нөлөөлөл” сэдвээр улсын байцаагч нарт мэдээлэл хийж, тоосжилт хүний эрүүл мэнд болон байгаль орчинд хэрхэн сөргөөр нөлөөлж, эдийн засгийн хор хохирол учруулж байгаа, тоосжилтоос хэрхэн сэргийлэх, түүнийг бууруулах талаар зөвлөмж өгөв.
Үүнд:
Тоосжилтыг бууруулах усалгааны систем, химийн бодис (CaCl₂, MgCl₂, лигносульфонат), бутлуур, туузан дамжуурга дээр хаалт, сорох вентиляци, усан мананцар үүсгэх, “Fog cannon” – манан үүсгэгч төхөөрөмж, нойтон өрөмдлөгийн арга зэрэг аргуудыг ашиглах; Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, нөхөн сэргээлт хийх, хүрээлэн буй орчин, хүн ам, байгаль орчныг хамгаалах арга хэмжээ авах, тоосжилтыг бууруулах арга хэмжээ аваагүй уул уурхай, нүүрс ачиж, буулгах талбайд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт тавих; Уул уурхай, нүүрс ачиж, буулгах талбай болон нүүрс тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагааны улмаас үүссэн их хэмжээний тоос шороо тухайн байгаль орчинд болон бүс нутагт ажиллаж, амьдардаг иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, хүн амын эрүүл, аюулгүй орчинд амьдарч ажиллах үндсэн эрхийг зөрчиж буй тул тоосжилтыг бууруулах үр дүнтэй арга хэмжээ авч хэрэгжүүлэх, мод тарих, зам талбайн усалгаанд саарал ус ашиглах нөхцөлийг бүрдүүлэх;Хөдөлмөрийн аюулгүй байдал, Үйлдвэрлэлийн эрүүл ахуй. Эрүүл ахуйн хамгаалалтын бүсийн хэмжээ, ерөнхий шаардлага MNS 5105:2001 стандартын шаардлагыг мөрдүүлэх зэрэг талаар мэдээлэл өгч ажилласан байна.]]>
admin Mon, 08 Sep 2025 12:15:28 +0800
ЗАВХАН, БАЯНХОНГОР, ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ОЙН САНД ХӨНӨӨЛТ ШАВЖ, ӨВЧНИЙ СУДАЛГААГ ХИЙЖ, ГОЛОМТЫГ ХЯЗГААРЛАХ ТЭМЦЛИЙН АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА https://gobimedia.mn/index.php?newsid=1334 https://gobimedia.mn/index.php?newsid=1334

Улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Ойжуулалтын хөтөлбөр”-ийн хүрээнд Завхан, Баянхонгор, Говь-Алтай аймгуудад ойн хөнөөлт шавж, өвчний судалгааг хийж, голомтыг хязгаарлах тэмцлийн ажлыг хийж гүйцэтгэлээ.
Үүнд:
Завхан аймгийн ойн сан бүхий 11 сумын 160.0 мян.га талбайд ойн хөнөөлт шавж, өвчний судалгааны ажлыг хийж гүйцэтгэхэд ойн хөнөөлт шавжийн тархалттай 110.0 мян.га талбай, голомт үүссэн 72.1 мян.га талбай, тэмцлийн ажлыг зайлшгүй хийх 26.0 мян.га талбай тогтоогдсон бөгөөд 2025 онд 26.0 мян.га талбайд голомтыг хязгаарлах тэмцлийн ажлыг сонгомол үйлчилгээтэй микробиологийн 78.0 мян.литр био бэлдмэл ашиглаж хийж гүйцэтгэлээ. Баянхонгор аймгийн ойн сан бүхий 7 сумын 196.3 мян.га талбайд ойн хөнөөлт шавж, өвчний судалгааны ажлыг хийж гүйцэтгэхэд ойн хөнөөлт шавжийн тархалттай 26.3 мян.га талбай, голомт үүссэн 10.8 мян.га талбай, тэмцлийн ажлыг зайлшгүй хийх 9.8 мян.га талбай тогтоогдсон бөгөөд 2025 онд 12.3 мян.га талбайд голомтыг хязгаарлах тэмцлийн ажлыг сонгомол үйлчилгээтэй микробиологийн 36.9 мян.литр био бэлдмэл ашиглаж хийж гүйцэтгэлээ.Говь-Алтай аймгийн ойн сан бүхий 5 сумын 38.3 мян.га талбайд ойн хөнөөлт шавж, өвчний судалгааны ажлыг хийж гүйцэтгэхэд ойн хөнөөлт шавжийн тархалттай 8.0 мян.га талбай, голомт үүссэн 3.0 мян.га талбай, тэмцлийн ажлыг зайлшгүй хийх 2.5 мян.га талбай тогтоогдсон бөгөөд 2025 онд 2.5 мян.га талбайд голомтыг хязгаарлах тэмцлийн ажилд сонгомол үйлчилгээтэй микробиологийн 7.5 мян.литр био бэлдмэл ашиглаж хийж гүйцэтгэлээ.Ойн хөнөөлт шавж, өвчний тархалт, голомтыг тогтоох судалгааны ажлын дүнг улсын хэмжээнд нэгтгэн голомтыг хязгаарлах тэмцлийн ажлыг төлөвлөхдөө тухайн аймаг, сумдын ойн санд тархсан ойн хөнөөлт шавжийн төрөл, зүйлийг тодруулж тэдгээрийн биологи, экологийн онцлогт тохирсон тэмцлийн ажлын арга хэлбэрийг сонгон хэрэглэдэг.

]]>
admin Fri, 05 Sep 2025 12:18:34 +0800
“ШИНЖЛЭХ УХААН – БОДЛОГО” ТАЛУУДЫН УУЛЗАЛТ БОЛЖ БАЙНА https://gobimedia.mn/index.php?newsid=1335 https://gobimedia.mn/index.php?newsid=1335 “Мор стэп – Нүүдэл, шилжилт хөдөлгөөний эрсдэлд: монгол орны тал хээрийн экосистемийн тогтвортой байдлыг хадгалах” төслийн “Шинжлэх ухаан – бодлого” талуудын уулзалт өнөөдөр болж байна.
Уулзалтад Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Холбооны бүгд найрамдах Герман Улсын Нийгэм-Экологийн судалгааны хүрээлэн, Зенкенбергийн байгаль судлалын нийгэмлэг, Нүүдэлч малчдын судалгааны төв болон Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академи, Дэлхийн байгаль хамгаалах сан, Монголын төмөр зам ТӨХК, Хустайн байгалийн цогцолборт газрын төлөөллүүд оролцлоо.
“Шинжлэх ухаан – бодлого” талуудын уулзалтыг БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар нээж, хэлсэн үгэндээ "МОР СТЭП – Нүүдэл, шилжилт хөдөлгөөний эрсдэлд: Монгол орны тал хээрийн экосистемийн тогтвортой байдлыг хадгалах нь” төсөл нь нийгмийн болон байгалийн шинжлэх ухааныг уялдуулсан, бидэнд тулгарч буй сорилт, эрсдэлүүдийг эртнээс урьдчилан тодорхойлоход чухал үүрэг гүйцэтгэсэн гэдгийг онцоллоо. Мөн зэрлэг амьтдын нүүдэл, малчдын уламжлалт бэлчээрийн мал аж ахуй, түүнд нийгэм, эдийн засгийн хөгжил хэрхэн нөлөөлж буйг нарийвчлан судалж, уялдаа холбоог шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тайлбарласан нь энэхүү төслийн онцлог, чухал үр дүн болсныг цохон тэмдэглэн хэллээ.
Төгсгөлд нь энэхүү төслийг санхүүжүүлсэн Холбооны бүгд найрамдах Герман Улсын Судалгаа, технологи ба сансар судлалын яаманд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс талархлаа илэрхийлэв.
“Шинжлэх ухаан – бодлого” талуудын уулзалт Амьтдын нүүдлийг дэлхийн байгаль хамгааллын тогтолцоонд уялдуулах, Хээрийн экосистемпд гарч буй өөрчлөлтүүд, нүүдлийг хадгалах хамгаалах зэрэг илтгэл, хэлэлцүүлгээр үргэлжилж байна.

]]>
admin Thu, 04 Sep 2025 12:20:09 +0800
УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМД ЗАСВАР, АРЧЛАЛТ ХИЙГДЭЖ БАЙНА https://gobimedia.mn/index.php?newsid=1325 https://gobimedia.mn/index.php?newsid=1325
Өмнөговь аймгийн Даланзадгад сумаас Гурвантэс сум хүртэлх улсын чанартай авто замд засвар, арчлалтын ажлыг хийж байна.
Тус ажлыг АЗММ ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, иргэдийн зорчих нөхцөлийг сайжруулахад чиглэж байна.

]]>
admin Wed, 03 Sep 2025 17:17:13 +0800
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК НАЙМДУГААР САРД 2.9 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛАВ https://gobimedia.mn/index.php?newsid=1326 https://gobimedia.mn/index.php?newsid=1326
Засгийн газар “Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоосноос хойш тус компанийн нүүрсний экспорт гурван сар дараалан нэмэгдлээ.
- 2025. 06-р сард 2.6 сая тонн
- 2025. 07-р сард 2.7 сая тонн
- 2025. 08-р сард 2.9 сая тонн нүүр экспортолжээ.

Улс орны эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэх, гадаад валютын орох урсгал, нөөцийг нэмэгдүүлэх, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд нүүрс тээвэр, хил нэвтрүүлэх үйл ажиллагаа, салбар дундын уялдааг сайжруулах зорилгоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-д 2025 оны 7 дугаар сард Онцгой дэглэм тогтоож бүрэн эрхт төлөөлөгчийн баг томилсон.

Бүрэн эрхт төлөөлөгчийн баг хоёр сарын хугацаанд ачилт болон борлуулалт, экспортыг нэмэгдүүлэх хүрээнд шат дараалсан арга хэмжээг авч, нээлттэй, ил тод өрсөлдөөний зарчмаар борлуулалтыг идэвхжүүлэн ажиллаж байна.

Оны эхний хагас жилд нүүрсний зах зээлийн нөхцөл байдалтай холбоотойгоор борлуулалт буурч нийт 10.2 сая тн нүүрс борлуулаад байсан бол 2025 оны 7 дугаар сараас зах зээлийн нөхцөл байдалтай уялдуулан оновчтой бодлого хэрэгжүүлснээр 7 дугаар сард 2.6 сая тн нүүрс, 8 дугаар сард 158.1 сая ам.доллларын үнэлгээ бүхий 2.9 сая тн нүүрс тус тус борлуулж, 2025 оны хамгийн өндөр борлуулалттай сар байв.

Наймдугаар сард борлуулсан нүүрсний 62%-ийг коксжих, 13%-ийг эрчим хүчний, 22%-ийг 1/3 коксжих, 3%-ийг баяжуулсан нүүрс тус тус эзэлж байна.

Нүүрсний цахим арилжааг Уул уурхайн биржийн тухай хуулийн дагуу нээлттэй, ил тодоор Монголын хөрөнгийн биржээр дамжуулан хийж байгаа бөгөөд тээвэрлэлтийн үе шатыг оновчлон худалдан авагчдад бүтээгдэхүүнийг богино хугацаанд хүргэх боломжит бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлэн ажиллаж байна.


]]>
admin Tue, 02 Sep 2025 17:20:15 +0800
"ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН НЭРЭМЖИТ ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР-2025 ХАМРАГДАХ ОЮУТНЫ МАТЕРИАЛ АВАХ ХУГАЦАА ДУУСАХАД 2 ХОНОГ ҮЛДЛЭЭ https://gobimedia.mn/index.php?newsid=1323 https://gobimedia.mn/index.php?newsid=1323

"ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН НЭРЭМЖИТ ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР-2025 ХАМРАГДАХ ОЮУТНЫ МАТЕРИАЛ АВАХ ХУГАЦАА ДУУСАХАД 2 ХОНОГ ҮЛДЛЭЭ]]>
admin Wed, 27 Aug 2025 17:02:05 +0800