📅

Суманд анх удаа Төрийн хүндэтгэлийн тоглолт боллоо

🕔 2019/07/01 18:12 1 069

Ханбогд сум үүсэн байгуулагдсаны 95 жилийн баяр наадмаараа МУ-ын Үндэсний урлагийн их театрын 65 хүний өргөн бүрэлдэхүүнтэй уран бүтээлчдийг урьж төрийн хүндэтгэлийн бүрэн хэмжээний тоглолтыг орон нутагт анх удаа зохион байгууллаа. Сор болсон бүтээлүүд Үлэмжийн чанар соёлын төвийн тайзнаа эгшиглэж Галба нутгийн зон олонд баярын бэлэг барилаа.


Ханбогд сумын Засаг дарга Ш. Эрдэнэжаргал тус тоглолтод тусгайлан зориулж захиалгаар бүтээсэн "Буман тэмээний аялгуу" хэмээх сайхан бүтээл энэ үеэр үзэгч түмний сонорыг мялаасан юм. Галбын говийн ганган улаан тэмээдийг магтан дуулсан "Буман тэмээний аялгуу"-г Өмнөговь аймгийн Сэврэй сумын харьяат МУСТА, хөгжимчин Н.Жүрмэддорж эвэр бүрээ хөгжмөөр гоцлон тоглож, Ханбогд сумын ард иргэдийн оюуны мэлмийд аялгуулан хүргэлээ. МУ-ын Үндэсний Урлагийн Их Театрт Өмнөговь аймгийн хөгжимчин, бүжигчин, уран бүтээлчид олон байдаг төдийгүй Удирдаачаар Өмнөговь аймгийн Ханхонгор сумын харьяат, МУ-ын Урлагийн Гавьяат Зүтгэлтэн Н. Буянбаатар ажилладаг.

Үндэсний Урлагийн Их Театрын уран бүтээлчид зуны улиралд гадаадын жуулчдад 100 хоног тоглолтоо хүргэж Монголын язгуур урлагаа сурталчлах их ажилтай хэдий ч  Галбын говь нутгийг зорьж 95 жилийн бахдам түүхтэй Ханбогд сумын ард иргэдэд баярын бэлэг барьж хүндэтгэл үзүүлээд буцлаа. Ханбогд сумын ЗДТГ, “Оюутолгой” ХХК-ийн дэмжлэгээр Төрийн хүндэтгэлийн тоглолт 95 жилийн түүхэн баярын тайзнаа Үлэмжийн чанар дуугаар аялгуулан өндөрлөж галба нутгийн үзэгч түмний халуун алга ташилт дунд өндөрлөлөө.

скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна