📅
ЗАР

COP17-ын бэлтгэл ажлыг эрчимжүүлэх, хоёр талын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах боломжийн талаар санал солилцлоо

🕔 2025/11/25 13:15 3
Бразил улсын Белем хотноо болсон COP30 талуудын бага хурлын үеэр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар БНХАУ-ын Экологи, хүрээлэн буй орчны дэд сайд Ли Гао болон бусад албаны төлөөлөлтэй уулзаж, COP17-ын бэлтгэл ажлыг эрчимжүүлэх, хоёр талын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах боломжийн талаар санал солилцлоо.Уулзалтын үеэр Б.Батбаатар сайд 2026 онд Улаанбаатар хотноо зохион байгуулах НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын (COP17) бэлтгэл ажлыг идэвхтэй эхлүүлсэн тухай дурьдаад энэ хүрээнд БНХАУ-ын туршлага, байгаль орчны хамтын ажиллагаанд эзлэх байр суурь, оролцоо өндөр ач холбогдолтойг онцлов.
Талуудын бага хурлын бэлтгэлд олон улсын байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэхэд хамтран ажиллах, техникийн болон зохион байгуулалтын туршлага солилцоход хамтран ажиллахаар санал нэгдэв.
Дээрх асуудлаар БНХАУ-ын төлөөлөгчид судалж, илүү өндөр үр дүнтэй уулзалтуудыг зохион байгуулах шаардлагатай хэмээн саналаа хэллээ. Үргэлжлүүлэн хоёр тал ирэх сард БОУАӨ-ийн сайдын Бээжин хотод хийх айлчлалын хүрээнд уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны бодлого, COP17-ын зохион байгуулалтын бэлтгэл, хоёр талын хамтарсан төслүүдийн асуудлаар өргөн хүрээтэй хэлэлцэхээр санал нэгдлээ.
скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна