ЗАР
Хамтын ажиллагааг өргөжүүлэхээр санал солилцлоо
🕔 2025/11/23 13:15 3
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар Канад Улсын Байгаль орчин,уур амьсгалын өөрчлөлтийн Стратегийн бодлого, гадаад харилцаа хариуцсан дэд сайд ноён Майкл Бонсертой уулзаж хамтын ажиллагааг өргөжүүлэхээр санал солилцлоо. Уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдал, тусгай хамгаалалттай газар нутаг, ойжуулалт болон байгальд суурилсан шийдлүүдийн хүрээнд олон улсын байгаль орчны механизмуудад манай хоёр улс санал нэгтэй оролцдог. Энэ удаагийн уулзалтаар цаашид хоёр улсын байгаль орчны салбарын хамтын ажиллагааг уур амьсгалын өөрчлөлт, хариуцлагатай уул уурхайн чиглэлээр илүү нарийвчлан хөгжүүлэх, уул уурхайн салбарын үйл ажиллагааг ногоон шилжилтрүү чиглүүлэх замаар газрын нөхөн сэргээлтийг нэмэгдүүлэх чиглэлээр хоёр талт төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийг судлахаар талууд харилцан санал нэгдлээ.
Мөн COP17 бага хурлын хүрээнд Канад Улсын иргэний нийгмийн болон төрийн бус байгууллага, нутгийн иргэд, нөхөрлөлүүдийг олноор урьж оролцуулах, Канад улсын манлайллаас суралцахаас гадна бусад хамтын ажиллагаа, дэмжлэгийн асуудлыг саналыг цаашид нарийвчлан хэлэлцэхээр тохиролцов.
скачать dle 12.0
Санал болгох
Санал асуулга
Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?
Цаг агаар
Валютын ханш
| Уншиж байна |
































































































