📅
ЗАР

БАЙГАЛЬ ОРЧНЫ ГАВЬЯАТ АЖИЛТАН Б.САРАНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

🕔 2025/11/26 13:15 3
Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 101 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлигаар Бямбын Саранд Монгол Улсын Байгаль орчны гавьяат ажилтан цол хүртээлээ.
Салбараас төрөн гарсан шинэхэн гавьяатдаа Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар, Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр, газар хэлтсийн дарга, албан хаагчид баяр хүргэж, хүндэтгэл үзүүллээ.
Энэ үеэр Байгаль орчны гавьяат ажилтан Б.Саран "Байгаль орчны салбарт ажиллана гэдэг эр зоригийн асуудал байдаг. Эзэмшсэн мэргэжлээрээ тууштай ажилласны үр дүн гардаг юм байна. Мэргэжлээ хайрлаж байгаарай. Та бүхэндээ баярлалаа. Амжилт хүсье" гэлээ.
скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна