📅

“Манай гэр бүл хөтөлбөр” Өмнөговь аймгийн 8000 өрхөд хүрч хэрэгжинэ

🕔 2020/03/31 18:40 880
Өрх гэр бүлийн хөгжлийн жилийн хүрээнд “Манай гэр бүл” хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлжээ. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд “Манай гэр бүл” хөгжлийн хөтөлбөр ном хэвлэгдэн гарлаа. Энэхүү хөтөлбөр нь гэр бүл дэх хүүхдийн хөгжил, оролцоог дэмжих, гэр бүлийн бат бөх элгэмсэг харилцааг бэхжүүлэх зорилготой ажээ. 5 бүлэгтэй хөтөлбөрийг гэр бүлийн гишүүн бүр хамтран амжилттай хэрэгжүүлснээр эцэг эхийн хүүхдийнхээ эрүүл мэнд боловсролд хандах хандлага сайжрах, өрхийн орлого нэмэгдэх, хуримтлалтай өрхийн тоо өсөх, халдварын бус өвчлөлт буурах, гэр бүлийн хүчирхийлэл, гэр бүл салалт багасахад нөлөөлөл үзүүлнэ гэж үзэж байгаа юм.Тус хөтөлбөрт Өмнөговь аймгийн ЕБС-ийн 5-10-р ангийн 262 бүлэг хамрагдана. 262 бүлэгт 8000 хүүхэд суралцаж байгаа төдийгүй эдгээр хүүхдүүдийн гэр бүлд энэхүү хөгжлийн хөтөлбөр хүрнэ гэж тооцож байгаа юм. Тус хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн ЕБС-ийн 2 анги, 2 багш 100 гэр бүлийг тус тус шагнаж урамшуулах ажээскачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна