📅

"Миний гэр бүл миний ертөнц" хөгжлийн хөтөлбөр хэрэгжинэ

🕔 2019/09/28 16:20 1 220
Миний гэр бүл миний ертөнц хөгжлийн хөтөлбөрийн арга зүйн сургалт Буянт хотхон хүүхдийн зуслан дээр эхэллээ. Тус хөтөлбөрт манай аймгийн 13 - 17 насны давхардсан тоогоор 9000 гаруй хүүхэд хамрагдах юм байна. Энэхүү арга зүйн сургалтыг зохион байгуулахаар НҮБ-ын хүн амын сангийн зөвлөх багш болон, доктор, профессор Х.Баавгай багш зохион байгуулж байна.

Миний гэр бүл миний ертөнц арга зүйн сургалт нь 21-р зууны хүүхдүүдийн сэтгэл зүйд тохирсон арга туршлагаар тэдэнтэй ажиллах зорилготой. Мөн хүүхдүүд аав ээжтэйгээ, найз нөхөдтэйгээ адил тэгш хөгжих, чадваржих, гэр бүлийн шийдвэр гаргах түвшинд нөлөөлдөг байх, аймаг, сум, сургуулийнхаа удирдлагуудад өөрсдийнхөө үзэл бодлыг илэрхийлэг чадварт сургах ач холбогдолтой юм.

Миний гэр бүл миний ертөнц хөтөлбөр нь Хөвсгөл аймагт хэрэгжин үр дүнгээ өгч, одоогоор сайн туршлага солилцож байна гэлээ. Мөн тус хөтөлбөр Завхан Говь -Алтай Баянхонгор Ховд Архангай аймгуудад амжилттай хэрэгжиж байгаа ажээ.

Ш.Оюун-Ухаанскачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна