📅

Палеонтологийн ховор олдворууд олдсон газар-Баянзаг

🕔 2019/06/06 17:24 1 935
Баянзаг (Өөр нэр нь Улаан Эрэг) — Монгол улсын Өмнөговь аймаг, Говийн уулархаг бүст оршдог газар. Палеонтологийн ховор олдворууд олдсон газар гэдгээрээ дэлхий дахинд алдаршсан. Мөн үлэг гүрвэлийн өндөг олноор олдсоноос гадна үлэг гүрвэлийн үүрийг дэлхийд анх удаа чухам эндээс олжээ. Үүнээс гадна велоцираптор болон бусад олон арван сүүн тэжээлтний үлдэгдэл олдсон. Баянзаг нь Монголын цаашлаад дэлхийн байгалийн түүх, археологи, шинжлэх ухааны нэн чухал дурсгал, ул мөр олдворуудыг харьцангуй сайнаар хадгалах үлдсэн алдарт Арц богдын уулсын дагуух уудам хөндийд оршихбөгөөд Баянзагаас өнөөг хүртэл хүн төрөлхтөний эртний түүх, археологи палентологын нэн чухал, ховор олдворууд олдсоор байгаа түүхэн чухал газар орон юм. Иймээс Тонгол орон төдийгүй дэлхий нийтэд алдаршсан нэн чухал газар нутгийнх нь хувьд “Баянзаг – Flaming Cliffs” –ийг 2010 онд Монголын говь нэрээр аймгаа төлөөлөн “Монгол улсын есөн гайхамшиг”-аар тодорсон. Баянзаг нь амьтан ургамлын түүхэнд чухал байр суурь эзлэх, нэгэн үеийн томоохон төлөөлөгч болох, одоогоос 60-100 сая жилийн өмнө амьдарч байсан үлэг гүрвэлийн томоохон нээлт болсон юм.Эндээс дэлхийд хамгийн анхны доторхи хөврөл нь дөнгөж гараад царцаж үлдсэн үлэг гүрвэлийн өндөгнүүд олдсон нь дэлхийн шинжлэх ухааны түүхэнд томоохон нээлт болсон юм.
Англи хэл дээрх ном зохиолд Flaming Cliffs («Галт хясаа») гэдэг нэр зонхилдог бөгөөд 1920-иод онуудад Америкийн Байгалийн түүхийн музейн зохион байгуулсан Төв Азийн экспедицийг ахлан энд ирсэн палеонтологич Рой Чэпмен Эндрюс хадан хясааны тод улбар өнгөөр өгсөн нэр юм. Уг өнгө нь ялангуяа нар жаргах үед онцгой тодордог. Заг их ургадаг учраас Баянзаг нэрийг авчээ. Мөн нутгийнхан Ширээ шавар, Тэмээн шавар, Улалзах цонж[1] гэхчлэн нэрлэх нь бий бөгөөд Төв Азийн экспедицийнхний баримт материалд Шавар ус гэсэн байдаг.
Монгол улсын нийслэл Улаанбаатар хотоос баруун урагш 550, Өмнөговь аймгийн төв Даланзадгад хотоос баруун хойш 110, Булган сумын төвөөс зүүн тийш 18 километрт, Арц богд уулын хөндийд оршино. 1920-иод онд ирсэн америкчууд Баянзагийн суурин хэмээн нэрийдсэн бөгөөд Төв Азийн III экспедицийн тайланд "...Баянзагийн суурин нь Хятадын Хаалган хотоос баруун хойш 600 километрт, Ховд орох замын дагууд оршино" хэмээн тэмдэглэжээ.

Үлэг гүрвэлийн голлох олдворууд
• Тероподууд
• Орнитомимозаврууд
• Тираннозавридууд: Алиорам, Тарбозавр
• Дромеозавридууд: Велоцираптор, Заурорнитод, Мононихус
• Теризинозаврууд: Теризинозавр
• Овирапторууд: Овираптор
• Гадрозавридууд: Зауролофууд
• Протоцератопсидууд: Протоцератопсууд
Өмнө нь палеонтологчид овирапторыг протоцератопс зэрэг бусад үлэг гүрвэлийн өндгийг хулгайлж дардаг байсан хэмээн үздэг байжээ. Баянзагаас олдсон өндгийг протоцераптосынх гэж үзсэн нь үнэн хэрэгтээ овирапторынх байв.скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна