📅

"БУМБАРДАЙ" хүүхдийн сувиллыг “Эх хүүхдийн эрүүл мэнд” хөтөлбөрийн хүрээнд 2 дахь жилдээ эхлүүллээ

🕔 2019/07/23 18:40 651
Даланзадгад суманд "Бумбардай" хүүхдийн сувиллыг 3 ээлжээр зохион байгуулж, өсөлт хөгжил, хоол тэжээлийн дутагдалтай, жингийн алдагдалтай, зорилтот бүлгийн өрх гэр бүлийн 45 хүүхдүүдийг нар ус агаараар чийрэгжүүлж, бариа хийж, эцэг эхчүүдийг нь "Хүүхдийн хоолны журам, хоолны аюулгүй байдал", "Нярайн асаргаа сувилгаа" сэдвээр сургалтад хамруулж, амин дэмтэй хоол тэжээлээр сувилж, хүүхдүүдийг эрүүлжүүлж, чийрэгжүүлэх зорилгоор сувиллын үйл ажиллагааг аймгийн ЗДТГ, Даланзадгад сумын ЗДТГ, Эрүүл мэндийн газар, Улаан загалмайн хороо, Шим билэг, Өнө-Орших, Энхийн хүслэн өрхийн эрүүл мэндийн төвүүд хамтран “Эх хүүхдийн эрүүл мэнд” хөтөлбөрийн хүрээнд 2 дахь жилдээ эхлүүллээ.
0-2 хүртэлх насны өсөлтийн болон хоол тэжээлийн дутагдалтай зорилтот өрх, гэр бүлийн хүүхдүүд "Бумбардай" хүүхдийн сувилалд хамрагдах бөгөөд сувилалд хамрагдах хүүхдийн нэрсийг өрхийн эрүүл мэндийн төвөөс гаргаж өнөөдрийн байдлаар 1 дүгээр ээлжинд Шим билэг өрхийн эрүүл мэндийн харьяа 15 хүүхэд хамрагдаж байна.скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна