📅

"Манай гэр бүл" хѳгжлийн хѳтѳлбѳрийг эрдэмтдийн баг боловсруулсан

🕔 2020/03/17 10:58 898
Өмнөговь аймаг 2020 оныг Өрх гэр бүлийн  хѳгжлийн жил болгон зарласан. Энэ жилийн хүрээнд өрх гэр бүлд чиглэсэн олон ажлууд хийхээр төлөвлөсөн байна. Монгол улсдаа гэр бүл, хүүхдийн хөгжлийн чиглэлээр мэргэшсэн доктор профессоруудтай хамтарч Өмнөговь аймгийн 20 гаруй мянган өрхөд хүрч хэрэгжүүлэхээр Манай гэр бүл хөтөлбөрийг боловсруулан эхлүүлээд байна. Энэхүү хөтөлбөр дээр хамтарч ажиллах Улаанбаатар их сургуулийн Гэр бүл судлалын танхимын багш, доктор Х.Баавгайтай ярилцсаныг хүргэе.


-Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе? Монголын томоохон эрдэмтдийн баг ажилласан “Манай гэр бүл” хөтөлбөр Өмнөговь аймагт хэрэгжинэ. Таны хувьд энэ хөтөлбөрийг хамтарч хэрэгжүүлэх хүний хувьд хөтөлбөрийн талаар мэдээлэл өгнө үү?

Өмнөговь аймаг “Өрх гэр бүл, Боловсролыг дэмжих жил”-ийнхээ ажлын хүрээнд олон бодитой ажлуудыг төлөвлөн хийж байгаа юм байна. Үүний нэг нь “Манай гэр бүл” хөтөлбөр юм. Энэ хөтөлбөр бол Өмнөговь аймгийн 20 гаруй мянган айл өрх, гэр бүлийн дотор өсвөр насны хүүхдүүдтэй айл өрхөд эхний ээлжид чиглэгдэж хийгдэнэ.

-Хөтөлбөрийн үр дүнг таны хувьд хэрхэн харж байгаа вэ? Өмнөговь аймгийн өрх гэр бүлд ямар өөрчлөлтийг авчрах вэ?

-Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлснээр эцэг эхчүүд хүүхдийнхээ хүмүүжил төлөвшил, боловсролд хандах хандлагад өөрчлөлт гарна гэж бид харж байна. Хөтөлбөрийн гол мөн чанар нь хүүхэд гол оролцогч, эцэг эх дэмжигч, багш зөвлөгч нь болж хамтарч ажиллаж “Боловсрол-Хүүхэд-Эцэг эх” гэсэн гурвалсан амьд холбоог бий болгож ахицтай өөрчлөлтийг гаргах боломжийг бидэнд нээж өгөх юм. Энэ хөтөлбөрөөр нийтдээ 35 сонирхолтой чиг үүрэг бүхий даалгавруудыг гэр бүлийн гишүүд хамтран гүйцэтгэх юм. Үүнийг гүйцэтгэснээр Өмнөговь аймгийн хэмжээнд аз жаргалтай гэр бүлийн тоо нэмэгдэх, өрхийн орлого нэмэгдэх, эцэг эхчүүдийн хүүхдэдээ хандах хандлагад өөрчлөлт гарах, эцэг эхчүүд хүүхдийнхээ боловсрол хүмүүжилд хандах хандлагад өөрчлөлт гарах зэрэг томоохон үр дүнгүүд гарна гэж бид үзэж байна.

-Энэхүү хөтөлбөрийг Монголын томоохон эрдэмтэд боловсруулсан гэсэн?

-Тиймээ, “Манай гэр бүл” хөгжлийн хөтөлбөрийг боловсруулахад Монголын томоохон эрдэмтэд баг болон ажилласан. Тухайлбал эдийн засгийн ухааны доктор Оюун, Гэр бүлийн эдийн засаг судлалын доктор Оюунсүрэн, гэр бүлийн доктор Оюун-Эрдэнэ, Гэр бүл судлалыг Монгол улсад үүсгэж, хөгжүүлсэн доктор профессор Намжил зэрэг гэр бүл, хүүхдийн хөгжлийн чиглэлээр мэргэшсэн эрдэмтэд боловсруулсан.

-“Манай гэр бүл” хөтөлбөрийг ямар чиглэлийн дагуу хэрэгжүүлэх гэж байгаа вэ?

-Тус хөтөлбөрийг 5 том чиглэлийн дагуу хэрэгжүүлэх гэж байгаа.

1-рт “Манай гэр бүлийн түүх бахархал”. Энэ нь гэр бүлийнхээ түүхээр болон Өмнөговийнхоо түүхээр бахархах үзэл хандлагыг бий болгох зорилготой чиглэл байгаа юм.

2-рт “Манай гэр бүлийн эдийн засаг“. Энэ нь өрх гэр бүлүүд өөрсдийн эдийн засгаа хэрхэн сайжруулах, өрхийнхөө орлого зарлагыг хэрхэн тооцох, хэрхэн хуримтлалтай гэр бүл болох зэрэг эдгээр зүйлсэд анхаарсан чиглэл байгаа юм.

3-рт “Манай гэр бүлийн аз жаргал”. Аз жаргалтай гэр бүл гэж чухам ямар гэр бүлийг хэлэх вэ?, Аз жаргалтай гэр бүл байхын тулд гэр бүлийн гишүүд юу хийж болох вэ ? гэх мэт сонирхолтой зүйлс орсон байгаа.

4-рт “Манай гэр бүлийн эрүүл орчин”. Энэ бол эрүүл аж төрөхөд гэр бүлийн гишүүд юу хийх ёстой, орчин тойрноо эрүүл байлгахад, Өмнөговио ногоон говь болгон хөгжүүлэхэд гэр бүлүүдийн оролцоо ямар байх ёстой юм гэх зэрэг сонирхолтой бүтээлч даалгаврууд орсон байгаа.

5-рт “Манай гэр бүлийн эрүүл мэнд”. Энэ бол эрүүл гэр бүлээс эрүүл хүүхэд төрнө , эрүүл харилцаа, эрүүл аж төрөх ёсыг хэвшүүлэхэд чиглэсэн ажил. Ийм чиг үүргүүдтэй 5 том чиглэл болсон хөгжлийг хөтөлбөр байгаа юм.
Энэ хөтөлбөрийн гол удирдлага зохицуулалтыг хийх газар бол БСГ, ГБХЗХГ, ЭМГ болон бусад олон газруудын хамтын ажиллагааны үр дүн болж харагдах юм. Энэхүү хөгжлийн хөтөлбөрийг эцэг эхчүүд сонирхож үзээрэй. Энэ бол танай гэр бүлийн хамтын даалгавар шүү! гэдгийг хэлэх байна.

Ярилцсанд баярлалаа, Та бүхэнд амжилт хүсье.
скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна