📅

Өмнөговьчууд нийтээрээ манай аяныг дэмжиж, нөлөөллөө үзүүлж, үр дүнд хүрч чадна гэдэгт итгэлтэй байна

🕔 2020/03/13 13:24 1 589

Өмнөговь аймгийн хэмжээнд согтууруулах ундааны борлуулалт, хэрэглээ нэмэгдэж, үүнийг дагаад гэмт хэрэг зөрчил өссөн үзүүлэлттэй байна. Иймээс Өмнөговь аймгийн Цагдаагийн газраас “Үгүй” гэж хэлье нөлөөллийн аяныг “Зөв хүн-Зөв гэр бүл-Зөв ирээдүй” уриатайгаар зохион байгуулж эхлээд байгаа юм.Энэ талаар Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын дарга Г. Наранбаатартай ярилцсаныг хүргэе.

-Сайн байна уу.Танд энэ өдрийн мэндийг хүргэе?

Сайн, сайн байна уу. Танд ч мөн энэ өдрийн мэндийг хүргэе.

-Цагдаагийн газраас санаачлан архидан согтуурахын эсрэг “Үгүй” гэж хэлье нөлөөллийн аяныг зохион байгуулж байгаа юм байна. Энэ талаар тантай цөөн хором ярилцъя. Манай аймгийн хэмжээнд согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг зөрчил хэр их үйлдэгддэг вэ?

Манай аймгийн хэмжээнд өнгөрсөн онд 146 гэмт хэрэг, 1009 зөрчил согтуугаар үйлдэгдэж, 1420 хүн Эрүүлжүүлэх байранд эрүүлжүүлэгдсэнээс 83 нь эмэгтэй хүн, 12 нь насанд хүрээгүй хүүхэд байгаа юм. Мөн 368зам тээврийн осол хэрэг бүртгэгдсэн бөгөөд үүний улмаас 30 хүн нас барснаас 5 нь бага насны хүүхэд байна.

Мөн манай аймгийннийт хүн амын тоо 69902 байхад согтууруулах ундаа зарж борлуулах цэгийн тоо 361 байгаа нь 193 хүнд 1 согтууруулах ундаа зарж борлуулах цэг оногдож байгаа бөгөөд өнгөрсөн онд манай аймагт 1 тэрбум 251 сая 800000 төгрөгний архи, согтууруулах ундаа зарж борлуулсан статистик үзүүлэлт гарсан байгаа юм. Тэгэхээр согтууруулах ундааны борлуулалт, хэрэглээ ч нэмэгдэж,согтууруулах ундаа хэрэглэсний улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг зөрчилч өссөнбайна.

-Архидан согтуурахын эсрэг зохион байгуулж байгаа “Үгүй” гэж хэлье нөлөөллийн аяныхаа талаар мэдээлэл өгөхгүй юу?

Аймгаас 2020 оныг “Өрх гэр бүлийн хөгжлийн жил” болгон зарласантай холбогдуулан тус Цагдаагийн газар нь нийгмийн анхдагч нэгж болсон гэр бүлийн орчин, иргэдийн ажиллаж амьдрах нөхцөл боломжийг илүү сайжруулахадбайгууллагынхаа зүгээс хуулийн хүрээнд хийж хэрэгжүүлж болох, иргэдийн хандлага, төлөвшилд чиглэсэн ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөөд ажиллаж байна.

Эдгээр ажлуудын хүрээнд 2020 оны эхний улиралд архидан согтуурал, мансуурал, донтолтоос урьдчилан сэргийлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх, архидан согтуурснаас үүдэлтэй гэмт хэрэг, зөрчлийг бууруулах,иргэдийн аюулгүй,амартайван амьдрах нөхцлийг бүрдүүлэх, согтууруулах ундааны хор холбогдол, мөн чанарыг олон нийтэд таниулж,архидан согтуурахыгүл тэвчсэн,согтууруулах ундаагүйгээрсэтгэлийн хөдөлгөөнөө илэрхийлж чаддаг эрүүл хандлагыг төлөвшүүлэх , хойч үе үр хүүхэддээ үлгэрлэн дууриах замаарархидан согтуурах явдлыгбууруулахад олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Үгүй” гэж хэлье нөлөөллийн аяныг “Зөв хүн-Зөв гэр бүл-Зөв ирээдүй” уриатайгаар аймгийн Төрийн болон төрийн бус, Иргэний нийгмийн байгууллагуудын дэмжлэг оролцоотойгоор зохион байгуулж эхлээд байна.

-Аяны үр дүнгийн талаар?

Монгол Улсын эдийн засагт Өмнөговь аймаг хүчтэй нөлөөлж чаддагийн адил, Монгол хүн, Монгол гэр бүл, Монголын ирээдүйн төлөө Өмнөговьчууд нийтээрээ манай аянг дэмжиж, нөлөөллөө үзүүлж, үр дүнд хүрч чадна гэдэгт итгэлтэй байна.

-Ярилцсанд баярлалаа

скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна