ЗАР
Ѳмнѳговийн ѳрхүүдэд нүүрс олгох ажил Таван толгойн уурхайд ид ѳрнѳж байна
Таван толгой уурхайд Өмнөговь аймгийн 22500 өрхөд 3 тонн нүүрсийг үнэ төлбөргүй олгох ажил ид өрнөж байна. Даланзадгад сумын баг болон сумдууд нэгдсэн зохион байгуулалтад орж уурхайгаас нүүрсээ татан авсаар байгаа юм. Тухайлбал 25 айл нэгдэж нэг шаланз машинд ачуулах, өндөр настай, хөдөлмөрийн чадваргүй, байнгын асаргаа шаардлагатай айлуудынхаа нүүрсийг ойртуулах зэрэг ажлуудыг иргэд, сум, багаараа санаачлан зохион байгуулж нүүрсээ авсаар байна. Уурхайн зүгээс дотоод ачилтанд 4 машин ковш, экскаватороор үйлчилж байгаа бөгөөд нэг машин ойролцоогоор 15-20 минутанд л нүүрсээ ачаад гарахаар зохицуулалт хийж байна. Өдөрт дунджаар 40-50 гаруй шаланз машинд нүүрс ачилт хийгдэж байгаа гэнэ. Мөн уурхайн ажилчин, албан хаагчид нүүрс түгээх ажлыг эрчимжүүлж 05.00-19.00 цаг хүртэл илүү цагаар ажиллан, иргэдэд чирэгдэлгүйгээр ачилтыг шуурхай зохион байгуулхад анхаарч байна. Мөн ачилт хийж буй орон нутгийн иргэдийн аюулгүй тээвэрлэх бүхий л бололцоог хангаж, хөдөлмөрийн аюулгүй байдлыг баримталж, нарийн зохион байгуулалтанд оржээ. Мэдээж хэрэг техникээр ачигдаж байгаа нүүрс тээвэрлэлтийн явцад ч тодорхой хэмжээний бутрал үүсэх хэдий ч нүүрсний чанар сайн, төслийн болоод энгийн зууханд хангалттай сайхан түлж болохоор бүхэл голдуу нүүрс иргэдэд хүрч байна. Өмнөговийн иргэд ууган уурхайгаас жил бүр хөнгөлөлттэй үнээр нүүрсээ авч байсан бол энэ жил үнэгүй нүүрс авч байгаад баяртай байгаагаа илэрхийлсээр байлаа.
Д.Буянжаргал
Д.Буянжаргал