Б. Алтангэрэл: Орон нутгийн ард иргэдийн хэрэгцээнд тохирсон чанартай нүүрсээ л борлуулж байгаа
Таван толгой ХК-ийн Уулын инженер Б. Алтангэрэл
-Дотоодын борлуулалт хэзээ эхэлсэн бэ? Иргэдийн дунд Даланзадгадын нүүрсний цэг дээр нунтаг, чанаргүй нүүрс ирдэг гэсэн гомдол байдаг.Энэ талаар тайлбар өгнө үү?
-Уурхай дээр үйл ажиллагаагаа удирдан зохион байгуулаад явж байгаа инженер мастерууд, ачилтын операторуудын бүрэлдхүүнтэй дотоодын нүүрсээ хариуцан ажиллаж байна.
Нунтаг нүүрс ирдэг гэсэн гомдол заримдаа ирдэг. Манай компани нүүрсээ коксжих, сул коксжих, эрчим хүчний гэсэн ангиллуудаар борлуулдаг. Коксжих чанар ихтэй нүүрсийг өндөр үнээр гадаадад борлуулдаг. Орон нутагтаа эрчим хүчний нүүрсээр хангаж байгаа. Эрчим хүчний нүүрс бол илчлэг арай багатай буюу коксжих чанар багатай гэсэн үг. Ард иргэд гадаадад сайн нүүрсээ зараад дотоодод ард түмэнд муу нүүрсээ өгдөг гэсэн гомдол байдаг. Ялгаж салгаж ойлгох шаардлагатай. Өндөр коксжих чанартай нүүрс 1-рт маш нунтаг байдаг. Хуучин 4-р ам гэдэг байсан. Тэндээсээ коксжих өндөр чанартай нүүрсээ борлуулдаг байсан. Тэр нь орон нутгийн ард иргэдийн зууханд маш муу шаталттай. Шууд коксжоод бүхэл болчихдог. Хүмүүс мэднэ дээ. Манай борлуулж байгаа нүүрс орон нутгийн ард иргэдийн хэрэгцээнд тохирсон чанартай нүүрсээ л борлуулж байгаа.Нунтаг нүүрс өгч байгаа зүйл байхгүй.
Дотоодын боруулалтаа шуурхай болгох ажил хийгдсэн гэсэн. Тодруулбал?
-Орон нутгийн нүүрс ачихаар ирж байгаа жолооч нарынхаа аюулгүй байдлыг хангах үүднээс гадаадын борлуулалтын шланзуудтай зэрэгцээд нэг хаалгаар орж гарч үйлчлүүлдэг байсан асуудлыг шийдэж тусад нь хаалга гаргаж үйлчилж байна.Мөн шинэ пүү гаргаж шууд 8-р амнаасаа ачилтаа хийлгэдэг болгосон. Дотоодын нүүрсээ дан ганц Өмнөговийн бүх сумдууд гэлтгүй Дундовь, Дорноговь аймгийнханд борлуулалт хийдэг. Ямар нэгэн нэмэлт үнэ байхгүй.
Цэгийн нүүрсийн хангалт хэр байна вэ?
Энэ жил Даланзадгадад 2 цэгээр нүүрсээ борлуулж байна.20 тонны авто самасволоор өдөрт 6-10 машин тогтмол явж байна. Манай компани аймаг руу нүүрс зөөхөд маш их алдагдал хүлээдэг. Тээврийн зардал өндөр байдаг. Цэг дээр очих нүүрс тээврийн үнэ нэмэгдэхийн бол өндөр үнэтэй болох учир тэр алдагдлыг компани өөр дээрээ хүлээж өөрсдийн машинаар аймаг руу зөөж байна.Уг нь санаагаар болдог бол ганц манай компани биш үйл ажиллагаа явуулж буй бусад компаниуд ч гэсэн ард иргэдэд нүүрсний борлуулалт хийгээд аймаг дээрээ цэг байгуулаад явах юм бол манай компанийн ачаалал буурах боломжтой.