📅

"Нутгийн илч" хѳтѳлбѳр 12-р сарын 19-ныг хүртэл үргэлжилнэ

🕔 2019/10/28 15:33 350
Орон нутгийн өмчит "Таван толгой" ХК жил бүр говийн аймгуудийнхаа өвөлжилтийн бэлтгэлийг хангах үүднээс хөнгөлөлттэй үнээр нүүрсээ борлуулж ирсэн. Энэ жил "Таван толгой" ХК-ийн ТУЗ-ийн шийдвэрийн дагуу Өмнөговь аймгийн өрх бүрт өвөлжилтийн бэлтгэлд нь зориулж тус бүр 3 тонн нүүрсийг үнэгүй олгох шийдвэрийг гаргасан билээ. Энэ дагуу Өмнөговь аймгийн 14 сум, аймгийн төвийн 8 багуудад нүүрсний талоныг олгох ажил явагдаж байна. Өмнөговь аймаг 22500 өрхтэй. Зөвхөн гэр хороололд амьдардаг гэлтгүй малчин, орон сууцны гээд айл өрх бүрт нүүрс олгогдож байгаа юм. Орон нутгийн уурхайгаас өгч буй сэтгэлийн бэлгийг хүртэж байгаадаа иргэд баяртай байна. "Нутгийн илч" хөтөлбөр 12-р сарын 19-ныг хүртэл үргэлжлэх ба энэ хугацаанд айл өрхүүдийн талон, нүүрсийг түгээх юм.скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна