ЗАР
“Ногоон паспорт-ногоон төгөл” модлог ургамлын цэцэрлэгт хүрээлэнтэй болно
НҮБ-ийн ХХАА-н байгууллагаас 2019 оныг ойн талаар бүх нийтийн боловсролыг дэмжих жил болгон зарласан. Монгол улс энэхүү ОУ-ын санаачлагад нэгдэж өнгөрөгч оны 03-р сараас улс орон даяар аян өрнүүлсэн. Энэ хүрээнд “Ногоон паспорт-Ногоон төгөл” модлог ургамлын цэцэрлэгт хүрээлэнг 21 аймагт тус бүр 3.5 га газарт байгуулж эхлээд байна. Энэ удаагийн 21 аймагт ойн зурвас байгуулах төслийн хүрээнд 13 аймагт модлог ургамлын цэцэрлэгт хүрээлэнгийн нээлтийг хийж байгаа юм. Өмнөговь аймагт ойн зурвас байгуулах ажлыг өнөөдөр эхлүүлж хүүхэд залуус мод суулгалаа.
Өсвөр үеийнхнийг байгаль орчныг хамгаалах, цөлжилт, элсний нүүдэл, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг мод тарих ажилд биечлэн оролцох, улмаар ойг танин мэдэх, ойн мэргэжлийг сонгон судлахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор тухайн бүс нутгийн онцлогт тохирсон 10-18 зүйл модлог ургамлын суулгацыг хашаа хамгаалалт, сүүдрэвч, иж бүрэн усалгааны системийн хамт аймаг тус бүрд байгуулж буйгаараа онцлог ажээ.Энэхүү бичил цэцэрлэг нь суурин газрын оршин суугчдын эрүүл, таатай амьдрах орчныг бүрдүүлэх үүрэгтэй “хотын ой” гэх тодотголд багтах ойн зурвас бөгөөд ойд модыг танин мэдэх модлог ургамлын цуглуулга цэцэрлэгт хүрээлэн байх юм.
Ш.Оюун-Ухаан