📅

Ургамлын эрдэмтэд ѳмнийн говьд чуулав

🕔 2019/06/19 13:12 1 060

Дэлхийн улс орнууд цөлжилттэй тэмцэх, түүний эрчийг сааруулах зорилгоор 1994 онд “Ган цөлжилтөнд ноцтой нэрвэгдэж буй орнууд цөлжилттэй тэмцэх тухай” НҮБ-ын конвенцийг батласан. Энэ конвенцид манай улс 1996 онд нэгдэж, Монгол улсын засгийн газар 2010 онд Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөр, 2012 онд Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай хууль гарган газрын доройтол, цөлжилттэй тэмцэн ажиллаж байна. Энэ жилийн Цѳлжилттэй тэмцэх ѳдрийг "Ирээдүйгээ ногооруулъя" уриан дор тэмдэглэж байна. Дэлхийн цөлжилтийн өдрийг тохиолдуулан Өмнөговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Оюутолгой ХХК хамтран “Ургамал оршихуйд амьдрал оршино-2019” эрдэм шинжилгээний бага хурлыг Даланзадгад хотноо зохион байгууллаа.Судлаач, докторууд, орон нутгийн тѳлѳѳлѳл, эрдэм шинжилгээ болон уул уурхайн зарим компани, байгууллагууд гэсэн 40 гаруй тѳлѳѳлѳл  говийн бүсийн ургамлын аймгийг хамгаалах чиглэлээр туршлагаа хуваалцлаа.

Ургамлын эрдэмтэд ѳмнийн говьд хуран чуулж байгаа нь говийн байгаль орчныг хамгаалах, эко системийн тогтвортой байдлыг хангахад чухал ач холбогдолтой юм.Ногоон хѳгжил ярьж байгаа үед эдийн засаг нѳхѳн сэргээгддэг баялаг ургамал дээр түшиглэж явагдах боломжтой гэдгийг харуулах зорилготой аж.Энэ үеэр Хармагны баярыг хийсэн байна.

Тус хурлаар говийн бүсийн ургамлын аймгийн судалгаа ямар төвшинд явагдаж байгаа талаар  иргэдэд мэдээ мэдээллийг өглөө. Мөн судлаачид өөрсдийн судалдаг ургамлын талаар туршлага солилцох, аймаг орон нутагт байгаа нэн  ховор, хамгаалах шаардлагатай ургамлуудыг танилцууллаа.
Мөн уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа  компаниуд  уурхайн бүс нутагт ургамалд хийсэн судалгаануудаа танилцууллаа.
Манай аймаг нь уул уурхайн бүс нутаг гэдгээрээ онцлогтой билээ. Энэ нь ургамал  устах, газрын  хөрснөөс арчигдах зэрэг эрсдэлд хүрдэг байна. Иймд нэн ховор, унаган ургамлуудаа үржүүлэх, хамгаалж генийн санг нь авч үлдэх ажлыг хийх шаардлагатай байгааг судлаачид хэлж байлаа.

скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна