📅

ДАЛАНЗАДГАД ХОТЫН ХЭМЖЭЭНД 765 СУРАГЧ 1-Р АНГИД СУРАЛЦАНА

🕔 2019/09/01 14:26 568
 Хичээлийн шинэ жил эхэлж хүүхэд багачууд эрдмийн ѳргѳѳндѳѳ хуран чууллаа. 2019-2020 оны хичээлийн жилд Даланзадгад сумын 6-н сургуульд 6570 сурагч, 10-н цэцэрлэгт 2456 хүүхэд суралцана. Даланзадгад хотын хэмжээнд 1-р ангид 765 сурагч шинээр элсэн орж байгаа юм. Даланзадгад сумын ИТХ, ЗДТГазраас энэ онд зөвхөн орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 1, 7-р сургуульд гадаад хэлний лингафонны танхим 86.5 сая, 4-р сургуулийн урлагийн заалны тоног төхөөрөмж 29.1 сая, 2-р сургуулийн технологийн танхим 45 сая, 23-р цэцэрлэгт хэрэглэгдэхүүн 9.8 сая, сумын 10 цэцэрлэгт тоглоом 101 сая, 25-р цэцэрлэгт дэвсгэр, гадна хашаа 38 сая, 4-р сургуулийн гадна биеийн тамирын талбайн тохижилт 320 сая нийт 674.4 сая төгрөгний хөрөнгө оруулалтыг хийж хүүхэд багачуудын сурах орчинг улам сайжруулахаар зорин ажиллаж байна.скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна