ЗАР
Хуа Шэн ногоон энерги ХАА-нШУТехнологийн жишиг үзүүлэх паркад нутгийн брэнд бүтээгдэхүүн дүүрэн

Баяннуур хот тарвас, шийгуаны амт чанаараараа алдартай.
8 сая юаны хөрөнгө оруулалтаар боссон экологийн бүтээгдэхүүний үзэсгэлэнгийн танхимаар орлоо. Баяннуур хотын Дэнь Көү Шень хотын орон нутгийн шилдэг, нэртэй бүтээгдэхүүнийг нэг дороос энд үзэж, сонирхож, худалдан авалт хийж болох ажээ.
Орон нутгийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнүүд нь амт чанар сайтайгаас гадна хайрцаг сав баглаа боодол нь үзэмжтэй харагдана.
Элсэн дээр тариалсан будаа, нарны энерги ашиглан хүнсний ногоог хүлэмжиндтариалсан болон ил талбайн ургацаараа эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж ороннутгийн хэрэгцээгээ хангаад зогсохгүй Хятадын зах зээлд гаргадаг ажээ. Наранцэцгийг ихээр тариалж ургамлын тос үйлдвэрлэсэн байна. Мөн улаан лоолийн лаазалсанбүтээгдэхүүнийг түлхүү үйлдвэрлэж байна. Бор тохойн алдартай буудайн гурил,сүүн бүтээгдэхүүн,тараг, сүүн чихэр, лаазалсан эрдэнэ шиш, оливын тос, усанүзмийн дарс, архи, олон төрлийн самар гээд л тоочоод баршгүй олон төрлийнэцсийн бүтээгдэхүүн болгож хэрэглэгчиддээ хүргэж байна. Мөн бүтээгдэхүүнээсүлжээ дэлгүүрээр зарж борлуулж интернэтээр захиалга авж ажилладаг байна.