📅

Тавантолгойн нүүрсний уурхайн бүс нутгийн хуримтлагдах нѳлѳѳллийн үнэлгээний тайлангийн тѳслийн хэлэлцүүлэг ѳрнѳв

🕔 2019/10/02 12:12 523
Таван толгойн нүүрсний уурхайн бүс нутгийн хуримтлагдах нөлөөллийн үнэлгээг МУ-ын Засгийн газрын хүсэлтийн дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Дэлхийн банкнаас санхүүжилттэй хэрэгжиж буй “Уул уурхай дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл”-ийн хүрээнд Таван толгойн нүүрсний уурхайн бүс нутагт хийж гүйцэтгэж байна. Тайлангийн төслийн талаар Өмнөговь аймгийн Даланзадгад хот, Ханбогд, Баян-Овоо, Цогтцэций сумын иргэдийг хамруулан олон нийтийн нээлттэй хэлэлцүүлгийг өрнүүллээ.
2012 онд МУ-ын Засгийн газрын зүгээс санаачлага гаргаж Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, олон улсын сайн туршлага болон Стратегийн болон Хуримтлагдах нөлөөллийн үнэлгээний асуудлыг тус хуульд тусгаж өгсөн байдаг. Монгол улсад хийгдэж буй анхны хуримтлагдах нөлөөллийн үнэлгээ нь байгаль орчин, нийгмийн чухал бүрэлдэхүүн хэсгүүдэд Таван Толгойн уурхайгаас үзүүлэх хуримтлагдах нөлөөлөл болон тус бүс нутаг дахь бусад төсөл, үйл ажиллагаатай холбоотойгоор үүсэх хуримтлагдах нөлөөллөөс үзүүлэх нөлөөллийг үнэлэх явдал юм.Энэхүү нөлөөллийн үнэлгээг байгаль орчны үнэлгээний шилдэг туршлага, хамгааллын бодлогын дагуу хийжээ. Байгаль орчны болон нийгмийн чухал хэсгүүдийг сонгон агаарын чанар, усны нөөц, газар болон хөрсөн бүрхэвч, биологийн олон янз байдал, хүн амын эрүүл мэнд, нийгэм эдийн засаг зэрэг 5 чиглэлд хуримтлагдах нөлөөллийн шинжилгээг хийсэн байна.

Олон нийтийн хэлэлцүүлгийн үеэр иргэд олон чухал асуудлыг хөндөж байлаа. Тухайлбал энэхүү тайланд байгаль орчны сөрөг асуудлууд, уурхайн олборлолт, тээвэрлэлтээс үүдэх тоос, тоосжилт, бэлчээрийн доройтол,ундны усны чанар, хүрэлцээ, уул уурхайгаас үүдэлтэй хүний эрүүл мэндэд учирч байгаа хор хохирол, Цагаан овоо багийн иргэдийн нүүлгэн шилжүүлэлтийн нөхцөл байдал, өсөн нэмэгдэж байгаа хүн амын асуудал хэрхэн тусгагддсан талаар асууж сонирхож, саналуудаа илэрхийллээ.скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна