“ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРХ БА БАЙГАЛЬ ОРЧИН” тѳсѳл Ѳмнѳговь аймагт амжилттай хэрэгжиж байна
“ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРХ БА БАЙГАЛЬ ОРЧИН”
21 аймгаас оролцсон тѳслийн уралдаанд Архангай болон Ѳмнѳговь аймгийн тѳслүүд шалгарч амжилттай хэрэгжээд явж байна. Тѳслийн хүрээнд уул уурхайн олборлолт, ус, агаар, хөрсний бохирдол, тоосжилт нь малчин эмэгтэйчүүдийн өдөр тутмын амьдрал, эрүүл мэнд зэрэгт учруулж байгаа эрсдэл, хохирол, түүний шалтгааныг видео бүтээлээр харуулж, судалгаа авах зорилготой юм.
Тѳслийн багийнхан ажилдаа гарч уул уурхайн нѳлѳѳлѳлд ѳртсѳн малчин ѳрх, малчин эмэгтэйчүүд, сум орны удирдлага, эмэгтэйчүүдийн байгууллага, малчин эмэгтэйчүүдийн эрх ашгийн тѳлѳѳ үйл ажиллагаагаа явуулдаг ТББ-тай уулзсаар явна.
Уул уурхай улс орны эдийн засгийн гол хѳшүүрэг хэдий ч олборлолт явуулж буй бүс нутагт олон сѳрѳг зүйлсийг авчирдаг.
Уламжлалт мал аж ахуй зонхилж байсан нутагт уул уурхайн олборлолт явуулах явцад хамгийн их сѳрѳг нѳлѳѳлѳлд ѳртдѳг нь малчид байдаг. Тэр дундаа нѳлѳѳллийн хүчтэй бүсэд уурхайн овоолго шороотой хаяа дэрлэн байдаг олон малчин ѳрх малаа бэлчээх нутаггүй, ус худаг нь жилээс жилд дундарч, тоосжилт дунд эрүүл мэнд, эд хѳрѳнгѳѳрѳѳ хохирч амьдарсаар байна.
Тэдгээр малчид тэр дундаа малчин эмэгтэйчүүдийн эрх, эрүүл мэндийн асуудал хамгийн тулгамдсан асуудал гэж тѳслийн багийнхан бид үзэж байгаа юм."Эмэгтэйчүүдийн эрх ба байгаль орчин" Тѳслийн ажил 10 сар хүртэл үргэлжилнэ.