
Говийн бүсэд эрчимжсэн таримлын аж ахуйг хөгжүүлэх олон улсын хурал нь 8-р сарын 22, 23-ны өдрүүдэд үргэлжлэх юм. Өмнөговь аймгийн 15 сумын төлөөлөл газар тариалан эрхлэгчид, болон БНСУ-ын Кёнсанбуг аймгийн эрдэмтэд, БНХАУ-ын Алшаа аймгийн газар тариалан эрхлэгчид оролцож байна.



Тус хурлаар говийн хөрсөнд тарих хүнсний ногоог нэмэгдүүлэх, Өмнөговьчууд хүнсний ногоогоо 100% орон нутагтаа тариалах зорилгыг тавьж байгаа аж. Өмнөговь аймгийн газар тариалангийн салбарын өнөөгийн нөхцөл байдал, хөгжлийн төлөвлөгөө, Говийн бүсийн онцлогийг тусгасан газар зохион байгуулалтыг хөгжүүлэх, Монгол улсад Солонгос улсын амтат гуа, гүзээлзгэнэ тариалах туршлага судалгааны үр дүн, Ухаалаг газар тариалангийн технологийг Монгол улсад нэвтрүүлэх шаардлага зэрэг чухал сэдвүүдээр хэлэлцэж мэдлэг мэдээлэл, арга туршлагаа солилцож байна.
Ш.Оюун-Ухаан
скачать dle 12.0