Япон улсдаа ѳндѳр үнэд хүрдэг Васаби ургамлыг хэрхэн тариалах боломжийг Ѳмнѳговийн газар тариалан эрхлэгчид судалж байна
Ѳмнѳговь аймгийн газар тариалан эрхлэгчид шинэ соортын ургамал ногоог тариалж нутагшуулах чиглэлд туршилтууд явуулсаар байна.Говийн хѳрсѳнд Солонгосын хүн орхоодойг хүртэл нутагшуулан тарьж ургуулж байна. "Ѳмнѳговь аймгийн Хѳдѳѳ Аж Ахуйн ассоциаци" ТББ-аас Японы ѳндѳр технологийн соортын ургамлыг говийн хѳрсѳнд тариалж болох боломжийг эрэлхийлж Япон улсын газар тариалангийн салбарт 47 жил ажиллаж буй агрономичийг урьж говийн онцлог хѳрсѳнд тохирсон ургамлыг монголд яаж нутагшуулах чиглэлээр зѳвлѳмж авч сургалт зохион байгууллаа.
Японд газар тариалан насжилт нь ѳндѳр болсон учраас эрүүл хѳрсѳнд шинэ сортын ургамал нутагшуулж тариалж, худалдан авах маш их эрэлт байдаг. Тиймээс тус улсдаа ѳндѳр үнэтэй байдаг Басаби хэмээх хүн орхоодойн тѳрлийн ургамлыг Монголд амжилттай тарьж Япон улсад экспортлож эхэлсэн байна.Сайн чанарын Басаби ургамлыг монголчууд тариалж экспортлох боломж гарц дүүрэн байгааг Япон эрдэмтэн онцолж байлаа.Мѳн тариалах хүсэлтэй хүмүүсийг дэмжиж, хэрхэн тариалах талаар зааж сургах боломж байгааг сургалтын үеэр ярьж байлаа. Япон улсдаа ѳндѳр үнэд хүрдэг Васаби ургамлыг хэрхэн тариалах боломжийг Ѳмнѳговийн газар тариалан эрхлэгчид судалж байна.