📅

"ӨМНӨГОВЬД ҮЙЛДВЭРЛЭЕ" ЖИЖИГ ДУНД БИЗНЕС ЭРХЛЭГЧ, ХОРШООЛОГЧДЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛОВ

🕔 2019/04/28 10:13 313
2019 оныг Өмнөговь аймаг "Хөдөө аж ахуй, үйлдвэржилтийн жил" болгон онцолж малчид, газар тариалан эрхлэгч, бизнес эрхлэгчид рүү чиглэсэн томоохон ажлуудыг хийж байна. "Өмнөговьд үйлдвэрлэе" экспог 2 өдрийн турш аймгийн төв Даланзадгад хотноо зохион байгуулж орон нутгийн үйлдвэрлэгчид, бизнес эрхлэгчдээ оролцуулсан юм.

Тэд өөрсдийн бүтээгдэхүүн ажил үйлчилгээгээ сурталчлах үзэсгэлэн худалдаанд оролцож бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр хэрэглэгчдэд худалдаалсан байна. Энэ үеэр бизнес эрхлэгч, үйлдвэрлэгчдийг хамруулсан "Өмнөговьд үйлдвэрлэе" зөвлөгөөнийг хийж зөвлөмж гаргаж ажиллахаар боллоо.

Аймгийн хэмжээнд газар тариалан эрхлэгч, малчид иргэд, үйлдвэрлэгчид, бизнес эрхлэгчид олон нийтэд нэн хэрэгцээтэй махны үйлдвэр, төмс хүнсний ногооны механикжсан зоорь, хүнсний иж бүрэн лабораторийг байгуулж байна.

"Өмнөговьд үйлдвэрлэе" жижиг дунд бизнес эрхлэгч, хоршоологчдын зөвлөгөөний үеэр орон нутгийн жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зээл олгох талаар холбогдох байгууллага мэргэжилтэн мэдээлэл өгч хамрагдах боломжуудын талаар танилцуулав.

#Хөдөө_аж_ахуй_үйлдвэржилтийн_жил_2019

“ӨМНӨГОВЬД ҮЙЛДВЭРЛЭЕ” ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЛЭГЧДИЙН
ЗӨВЛӨГӨӨНӨӨС ГАРСАН ЗӨВЛӨМЖ

Зөвлөгөөнд оролцогчид “ӨМНӨГОВЬД ҮЙЛДВЭРЛЭЕ” нэгдсэн уриан дор орон нутгийн төр, захиргааны байгууллагууд, төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, хоршоологчдод хандсан доорх зөвлөмжийг гаргаж байна.

Аймаг сумын түвшинд:

1. Төр-хувийн хэвшил, шинжлэх ухаан, судалгаа хөгжүүлэлтийн байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, олон талт түншлэлийг хөгжүүлэх
2. Орон нутгийн нөөц боломжид тохирсон нэн шаардлагатай үйлдвэрлэлийг өргөжүүлэн хөгжүүлэх, бий болгох зорилгоор жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагаа, төслийг сонгон шалгаруулах замаар Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан, Сум хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээлээр дэмжих, төслийн сонгон шалгаруулалтад мэдлэгт суурилсан, зээлийн баримжаатай, дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлсэн байдлыг чухалчлах, инновацийн санаачлагыг дэмжих
3. Үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих, бойжуулах, чадавхжуулах чиглэлийн бизнес инкубаторын үйлчилгээг үзүүлэх
4. Олон улсын донор байгууллагуудаас хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийг орон нутагт татах, түүнд орон нутгийн үйлдвэрлэл эрхлэгчдийг холбох
5. Үйлдвэрлэл эрхлэгчдийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн инженер, техникийн ажилтан, мэргэжилтэй ажилчид бэлтгэх сургалтын тогтолцоог боловсронгуй болгох саналыг салбарын яамд, мэргэжлийн боловсролын байгууллагуудад тавих, хамтран ажиллах
6. Төрийн болон томоохон төсөл хөтөлбөрүүдийн худалдан авах ажиллагаанд стандарт шаардлага хангасан орон нутагт үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг худалдан авах бодлогыг баримтлах
7. Аймгийн суурин газрын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Үйлдвэрийн бүсэд үйлдвэрлэлийн зориулалттай газрын зөвшөөрлийг шуурхай шийдвэрлэж ажиллах

Төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодод

1. Үйл ажиллагаа, үйлдвэрлэл үйлчилгээний чиглэлээрээ нэгдмэл байж кластерийн системээр үйл ажиллагаагаа төрөлжүүлэн хөгжих
2. Орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа мэргэжлийн холбоодын үйл ажиллагааг холбон нэгтгэж ажиллах

Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд:

1. Үйлдвэрлэлд байгальд ээлтэй технологи бүхий иновацийг нэвтрүүлэн хөгжүүлэх
орон нутгийн, бүсийн, үндэсний зах зээлийн эрэлтэд чиглэсэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх
2. Орон нутагт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний төрөл, чанар стандартыг сайжруулан өрсөлдөх чадварыг дээшлүүлэх,
3. Үйлдвэрлэлийг шинжпэх ухааны үндэслэлтэй зах зээлийн тооцоо судалгаатай эрхлэх,
4. Бие биетэйгээ өрсөлдөхөөс илүүтэйгээр кластерийн үйл ажиллагаанд шилжиж, хөдөлмөрөө хоршиж бүтээмжээ нэмэгдүүлэх

Хоршоологчдод:
1. Хоршооны үйл ажиллагаандаа гишүүдийн оролцоог тэгш хангаж, гишүүдийнхээ хоршоо, бизнесийн талаарх мэдлэг мэдээллийг нэмэгдүүлэн ур чадварыг сайжруулах
2. Хамтын хөдөлмөр, хамтын бизнесийн ашиг тусыг олон нийтэд сурталчлах ажлыг хоршоод хоорондоо болон бусад байгууллагуудтай хамтран зохион байгуулах

А.Үүрийнтуяаскачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна