ЗАР
Салмонела нянгаар үүсгэгдсэн хоолны хордлогын дэгдэлт болох нь тогтоогдов

Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл ахуй халдвар хяналтын байцаагч, Эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагчид БОЭТ-ийн халдвартын тасаг болон шинээр дэлгэсэн тасагт халдвар хамгааллын дэглэм хангуулах, эмчилгээ, оношилгооны чанарт хяналт тавин, зөвлөгөө зөвлөмжөөр хангаж ажиллаж байна.
Хоол хүнсээр дамжих өвчнөөс сэргийлэх, олон нийтийн хүлээн авалт зохион байгуулахад анхаарах асуудлаар улсын байцаагчийн зөвлөмж боловсруулан нийтийн хоолны газрууд, хүнсний бөөний төвүүдэд хүргүүлэн, хяналт, зөвлөн туслах үйлчилгээг хийж байна.
“Даян хаан” зоогийн газар нь байнгын үйл ажиллагаа явуулдаггүй гэсэн шалтгаанаар тѳлѳвлѳгѳѳт шалгалтад хамрагдаж байгаагүй байна. Одоогоор үйл ажиллагааг зогсоон, 1928000149 дугаар бүхий зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх үйл ажиллагааг үргэлжлүүлэн хийж байна. Мөн хүлээн авалтаар хэрэглэх хүнсний түүхий эд бүтээгдэхүүнийг худалдан авсан Цогжавхлан, Наран супермаркетуудад хяналт шалгалтын ажил үргэлжлэн хийгдэж байна гэж аймгийн МХГ-аас мэдээллээ