Баярын хүлээн авалтын хоолонд хордсон 66 хүн эмчлүүлж байна
Хоолны хордлого буюу гэдэсний халдвараар ѳвчилсѳн 66 иргэд Ѳмнѳговь аймгийн Халдвартын тасагт хэвтэн эмчлүүлж байна. Халдвартын тасаг ачаалал ихтэй, ор хүрэлцэхгүй байгаагаас зарим хѳнгѳн ѳвчилсѳн иргэд гадуур эмчилгээтэй байна. Энэхүү ѳвчин нь түүхий мах болон ѳндѳг зэргээс дамжин хүнд халдварладаг байна.Халдвартын тасагт хэвтэн эмчлүүлж байгаа иргэд Эрүүл мэндийн газрын ойн баярын хүлээн авалтанд орсны дараа хоолны хордлогын шинж тэмдэгтэйгээр эмнэлэгт хүргэгдэн очсон байна. Тус тасаг эмч нараа нэмж, шаардлагатай нарийн мэргэжлийн эмчийг Улаанбаатар хотоос ирүүлэн шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна. Иймд иргэд, ресторан, зоогийн газар, үйлчилгээний байгууллагууд ариун цэвэр сахиж, ариутгал хийж, халдварт ѳвчнѳѳс сэргийлэх шаардлагатай байгаа юм.
Санал болгох
Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?
Уншиж байна |