📅

"БАТМѲНХ ДАЯН ХААН" сонсдог номыг бүтээжээ

🕔 2019/07/05 10:48 1 511

Алтан ургийн 31 дэхь хаан Батмѳнх даян цэцэн хаан мэндэлсний түүхт 555 жилийн ойн жилд "Батмөнх даян хааныг алдаршуулах нийгэмлэг" нийгэмд үйлчлэх олон нийтийн байгууллага байгуулагдаж нутгийнхаа их хааныг алдаршуулах ажлыг эхлүүлээд байна.
Тус нийгэмлэгээс БАТМӨНХ ДАЯН ХААН сонсдог номыг бүтээлгэсэн байна.  Энэхүү БАТМӨНХ ДАЯН ХААН сонсдог номыг орон нутгийн ѳмчит Тавантолгой ХК нийгмийн хариуцлагын хүрээнд ивээн тэтгэж эх түүхийн бахархалыг энэ цагийн залуус, хойч ирээдүйн оюуны мэлмийд ѳргѳн барилаа.


Сонсдог номонд Батмѳнх Даян хааны уг эх, Дундад үеийн Монгол улсын байдал тѳлѳв, Мандуул хаан хийгээд түүнээс ѳмнѳх үеийн хаадын товч түүх, Батмѳнх Даян хааны эцэг ба ѳвѳг эцгийн товч түүх, Батмѳнх Даян хааны бага ба идэр нас, Мандухай Сэцэн хатан, Батмѳнх хаан ор суусан, Батмѳнх Даян хааны үйл ажиллагаа, Батмѳнх Даян хааны тѳр барих үеийн гадаад улсуудын байдал тѳлѳв, Батмѳнх Даян хааны үр хойчис, Батмѳнх Даян хаанаас хойших үеийн Монгол, Батмѳнх Даян хааны дурсгалыг мѳнхжүүлэх талаар хийж хэрэгжүүлж буй ажлууд зэрэг багтжээ.скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна