📅

Таван толгой ХК аймгийнхаа баяр наадмаар 10 ханатай гэр барьж наадамчин олондоо айраг цагаа, идээ шүүс, наадмын хуушуураар үйлчилжээ

🕔 2019/07/07 09:40 655

Орон нутгийн ѳмчит Таван толгой ХК аймгийнхаа баяр наадмаар 10 ханатай гэр барьж наадамчин олондоо айраг цагаа, идээ шүүс, наадмын хуушуураар үйлчилдэг уламжлалтай. Тус компаниас тѳв цэнгэлдэх, Ажнай талбайд наадамлаж буй зон олондоо зориулж тусгайлан наадмын комисс гаргаж  2 ѳдрийн турш үйлчилжээ.

Мѳн "Таван толгой" ХК-аас Батмѳнх Даян хааны мэлмий гийсний 555 жилийн ойд зориулж 7 цагийн сонсдог DVD бүтээж их хааныхаа түүхийг энэ цагийн эзэд, ирээдүй хойч үедээ ѳвлүүлэх,  түгээн дэлгэрүүлэх зорилгоор оюуны үнэт бүтээлээр ойн бэлэг барьсан юм.



скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна