📅

Баяр наадмын нээлт агуулга, найруулгаараа наадамчин олны сэтгэлийг хѳдѳлгѳв

🕔 2019/07/06 09:08 788

Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Ардын хувьсгалын 98 жил, Өмнөговь аймаг байгуулагдсаны түүхт 88 жил, Батмөнх даян хааны мэлмий гийсний 555 жилийн ойн баяр наадам нар хур тэгширсэн зуны дэлгэр цагт сайхан болж байна.
Баяр наадмын нээлтийн үйл ажиллагаа агуулга, найруулга сайтай, баялаг үзүүлбэртэй, маш олон уран бүтээлчдийг оролцуулж, нѳр их хүч хѳдѳлмѳр зориулсан тоглолттой  байсанд наадамчин олон сэтгэл тэнэгэр байлаа. Баяр наадмын нээлтийн Найруулагчаар ХЖТ-ын Ерѳнхий найруулагч, МУСТА Г. Амартүвшин ажиллаж наадамчин олон түмэндээ хүргэжээ.

Баяр наадмын Ерѳнхий найруулагч Г. Амартүвшин хэлэхдээ: Монголын түүх бол тэр чигээрээ урлаг.Түүхээс сонирхолтой байж болох хэсгийг нь түүвэрлэн уран сайханжуулж ард түмэндээ хүргэлээ.Батмѳнх даян хааны мэндэлсэн цагаас хойш тѳр барьсан хугацааг бүрэн харуулна гэвэл маш их цаг орно.Энэ жил дуу, бүжгийн найруулга дээрээ Даян хаан болон түүний түүхүүдийн онцлогийг аль болох сонирхолтой хэсгүүдийг түүвэрлэн наадмын нээлтээр харуулахыг зорилоо" гэсэн юм.


скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна