📅

"БАТМѲНХ ДАЯН ЦЭЦЭН ХААН-ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, СУДАЛГАА" сэдэвт бага хурал боллоо

🕔 2019/07/04 10:07 706

Батмѳнх даян цэцэн хааны мэндэлсний түүхт 555 жилийн ой энэ жил тохиож байна.Ѳмнѳговь аймаг тус ойг аймгийнхаа баяр наадамтай хамтатган тэмдэглэх юм.Энэ хүрээнд "БАТМѲНХ ДАЯН ЦЭЦЭН ХААН-ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, СУДАЛГАА" сэдэвт бага хурал боллоо.Түүхэндээ хамгийн бага судлагдсан байдаг Батмѳнх даян хааны талаарх судалгааг Ѳмнѳговь аймагт цѳѳн хүн эхлүүлж, холбогдох баримт материалыг цуглуулж, тѳрсѳн газрыг нь судлан тогтоосон байдаг. 

Их Эзэн богд Чингис хааны Алтан ургийн 31 дэх хаан, Монголын түүхэнд хамгийн он удаан жил хаан ор суусан БАТМӨНХ ДАЯН ХААНЫ мэлмий гийсний 555 жилийн ойн жилд Батмѳнх даян хааныг алдаршуулах нийгэмлэг байгуулагдаж энэ нутгаас тѳрсѳн их хааныгаа алдаршуулах ажлыг эхлүүлээд байна.Эрдэм шинжилгээ,судалгааны бага хурлаар Батмѳнх даян цэцэн хааныг алдаршуулах талаар аймгийн тѳр захиргааны байгууллагаас хийж хэрэгжүүлэх ажлууд, Хүрмэн суман дахь тѳрсѳн газрыг нь хамгаалж тохижуулах, алдаршуулах зэрэг илтгэл саналууд гарч байлаа.

скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна