ЗАР
Нүүрс тээврийн жолооч нарт эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж байна
Нүүрс тээврийн замд 14000 орчим жолооч аж амьдралынхаа тѳлѳѳ амаргүй ажлыг сонгож ѳвлийн тэсгим хүйтэн, зуны их халуунд ѳдѳр шѳнѳгүй нүүрс тээвэрлэж, урт дараалалд олон хоног хүлээх, амралтгүйгээр удаан хугацаанд холын замд явдаг зэргээс шалтгаалж эрүүл мэндээрээ хохирох байдал их байдаг."Тавантолгой" ХК нийгмийн хариуцлагынхаа хүрээнд нүүрс тээврийн жолооч нарынхаа эрүүл мэндэд анхаарал хандуулж урьдчилан сэргийлэх үзлэг оношлогоог энэ 7 хоногийн турш хийж байна.
Зуны халуунд олон хоногоор тээврийн замд явж, кабиндаа амьдарч байгаа жолоочдод даралт ихсэх, жин цохих, хоолны хордлогод орох зэрэг эрүүл мэндийн асуудал гарахаас гадна осол гэмтэлд ѳртѳх нь их байдаг. Ойрхон эмнэлэг байхгүйгээс цаг хугацаа алдах, ѳвчлѳлѳѳ хүндрүүлэх зэрэг асуудлууд тулгардаг. Явуулын эмнэлэг анх удаа жолооч нартаа ирж үйлчилж эрүүл мэндэд нь бага ч болов анхаарч байгаад жолооч нар баярласнаа илэрхийлж байв.
"Тавантолгой" ХК-ийн уурхайн их эмч, сувилагч нарын бүрэлдэхүүн зам дагуу явж урьдчилан сэргийлэх үзлэг оношлогоог хийж жолооч нартаа хүрч үйлчилхээр ажиллаж байна. Жолооч нарын дунд анх удаа эмнэлгийн үзлэгт хамрагдаж байгаа хүн олон байгааг уурхайн эмч онцоллоо.Уурхайн эмч нар урьдчилан сэргийлэх үзлэг оношлогоог Таван толгой уурхайгаа Цагаан хад, Гашуун сухайтын боомт хүртэлх зам дагуу явж хийх юм байна. Жолооч нар тэр бүрийд эмнэлэгт үзүүлж эрүүл мэнддээ цаг гаргаж чаддаггүй. Монгол орны ѳнцѳг булан бүрээс ирж ажиллаж байгаа энэ олон тээврийн жолооч нарт үүсдэг бэртэл гэмтэл, гэнэтийн ѳвчлѳл зэрэгтэй холбоотойгоор Ханбогд, Цогтцэций ойр байгаа уурхайн эмнэлгүүдийн ачаалал их байдаг байна. Тиймээс энэ олон жолооч нарын эрүүл мэндийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зайлшгүй хэрэгцээ байгаа юм.