📅

Нүүрс тээврийн жолооч нар очёрт 20-иод хонож байна.

🕔 2018/11/18 21:59 1 076

Монгол Улсын экспортын орлогыг бүрдүүлж буй нүүрсний тээвэрлэлт саатаж жолооч нар зохицуулалт хүлээн, чих тависаар байгаа ч бохир улс тѳр, албан тушаалд улайрсан эрх баригчид анзаарах ч сѳхѳѳгүй байна.

Хятадын тал бүх машиныг бүртгэлжүүлж, ухаалаг систем нэвтрүүлж байгаа гэсэн шалтгаанаар татан авалтаа эрс бууруулжээ.
Тиймээс Гашуун сухайт боомтоор 11-р сар гарсанаас хойш өдөрт нэвтэрч байгаа автомашины тоо энгийн үеийнхээс хоёр дахин буурсан тул нүүрсний замд 180 км-ын урт цуваа үүсчээ.


Гашуунсухайт хилийн боомт дээр урт дараалал үүсч, нүүрсний тээвэрлэлт зогсонги байдалд орсон энэ асуудалд анхаарлаа хандуулж, зохицуулж буй нэг ч дарга байхгүй байгаад жолооч нар бухимдалтай байна.

Улсын эдийн засгийн гол ачааг үүрч байгаа жолооч нар ѳвлийн хүйтэнд хээр хонож Хятадын хил шуурхай татахыг хүлээсээр 20 хонох энүүхэнд болжээ.

Нүүрсний тээвэрлэлтийн замд урт цуваа үүсч, зохион байгуулалт алдагдаж эмх замбараагүй байдал үүсч эхэлсэн тѳдийгүй эхнээсээ амь насаа алдаж, осол аваар ихэсчээ.
Олон хоног цуваанд очёрлож хѳдѳѳ хонож байгаа жолооч нар ѳвлийн хүйтэнд бээрч,  осгочихгүйн тулд 100 гр-аар дотроо дулаацуулдаг байна. Хэтрүүлсэн зарим нь очёроосоо гарах, шороон замаар буухдаа унах зэргээр осол аваар гаргаж, эмх замбараагүй байдал үүсч эхэлжээ.


Саяхан нэг жолооч дулаацах гэж кабиндаа машины халаагуур  тавьж байгаад гал алдаж, биеийнх нь 95 хувь түлэгдэж, хүндрэлээ даахгүйн улмаас харамсалтайгаар амь насаа алдаад удаагүй байтал дахиад осол гарч нэг жолооч гэмтжээ.

Олон хоногоор ѳвлийн хүйтэнд гадаа хонож байгаа жолооч нар нүүрс тээврийн урт дараалалд зохицуулалт хүлээн одоо ч  очёрлосоор байна... 

скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна